Грекийн хөлбөмбөгчин From Wikipedia, the free encyclopedia
Константинос Кацуранис (гре. Κωνσταντίνος Κατσουράνης, 1979 оны зургаадугаар сарын 21-нд Патры хотод төрсөн) — Грекийн хөлбөмбөгийн чадварлаг арын хагас хамгаалагч юм.[1] ПАОК багт тоглодог. 2003 оноос шигшээдээ тоглож 2004 оны Европын аварга болсон тамирчин юм.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Константинос Кацуранис | ||
Төрсөн огноо | 1979 оны 6 сарын 21 | ||
Төрсөн газар | Грек, Патры | ||
Өндөр | 1.83 м | ||
Байрлал | арын хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | ПАОК | ||
Дугаар | 28 | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1996–2002 | Панахаики | 123 | (14) |
2002–2006 | АЕК Афин | 110 | (29) |
2006–2009 | Бенфика | 80 | (10) |
2009–2012 | Панатинаикос | 88 | (19) |
2012– | ПАОК | 48 | (6) |
Шигшээ баг‡ | |||
2003– | Грек | 109 | (9) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 12014 оны 5 сарын 17. † Гараа (Гоол). |
Кацуранис гурван жил Панахаикид дадлагажаад мэргэжлийн тоглогч болсон.
2002 онд АЕК Афиний хүсэлтээр гурван жилийн гэрээ байгуулав. Грекийн аварга болохын төлөө жил аз дутсан ч хагас хамгаалалт-жигүүрт найдвартай байдаг Кацуранис багийн хүндэтгэл талархалыг зэрэг хүлээж байлаа.
2006 онд Португалийн Бенфикатай дөрвөн жилийг 3.5 сая еврогоор гэрээлсэн[2] жилдээ лигийн 29 тоглолтонд 6 бөмбөг хийв. 2007 оны есдүгээр сарын 14-нд түүний гэрээг Бенфика 2 жилээр сунгав.
2009 оны гуравдугаар сарын 2-нд "Бенфикагийн шилдэг тоглогчоор" нэрлэгдэв.[3]
Кацуранис Панатинаикостой 2009 оны долоодугаар сарын 1-нд 3.5 саяар гэрээлэв.[4]
2012 оны арванхоёрдугаар сарын 11-нд ПАОК багт 1.5 жилийн хугацаатай элссэн.[5]
Кацуранис 2003 оны наймдугаар сарын 20-нд Грек, Шведийн тоглолтонд анхны гараагаа хийжээ. Дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээний сонгонд тун сайн тоглож байсан.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.