From Wikipedia, the free encyclopedia
Кирил үсэг (Орос хэл: Даваадалайкирилли́ческий алфави́т) нь үсэгт бичиг бөгөөд түүнийг голчлон славян угсааны ард түмний дунд болон буюу европ болон азид хэрэглэдэг. Энэ бичгийг Кирил Салиникигийн (826-869) нэрээр нэрлэсэн боловч тэрбээр кирилл үсгийг бус түүний өмнөх глаголит цагаан толгойн үсгийг зохиосон юм. Кирил үсгийг өөрөөр кирилица (өөр хувилбар кириллица) эсвэл азбука (а славян хэлээр аз, б-г мөн славян хэлээр буки) буюу цагаан толгойн эхний хоёр үсгээр нь бас нэрлэдэг.
Кирил үсэг | |||
---|---|---|---|
Бичгийн төрөл | Цагаан толгой | ||
Хэл | Жагсаалтыг үзэх | ||
Хэрэглэсэн хугацаа | 10-р зууны дундаас | ||
Гарал | Финик үсэг → Грек цагаан толгой → Глаголица → Кирил үсэг | ||
Төрөл | Латин цагаан толгой Копт үсэг Армен цагаан толгой Глаголица | ||
Юникод | U+0400–U+052F U+2DE0–U+2DFF U+A640–U+A69F | ||
ISO 15924 | Cyrl Cyrs |
Хэдийгээр Кирилл болон Методыг глаголит цагаан толгойг зохиогчид гэж үздэг боловч кирилл үсгийн зохиогчийн хувьд нь өнөөг хүртэл академичдийн маргааны сэдэв байдаг. Кирилл үсгийн нэр нь Кириллийн нэрийг зүүх боловч үүссэн түүхийн хувьд 10-р зууны дундуур зүүн болгарын Велики Преслав дахь хааны ордонд зохиогдсон ажээ.[1][2][3] Тэгэхээр түүнээс 100 гаран жилийн өмнө амьдарч байсан Кирилл болон Метод нарын зохиогчийн эрх нь хамааралгүй болно.
Кирилл үсгийг 30 гаруй улсад ашиглаж байгаа бөгөөд өөрсдийн хэлний онцлог, дуудлага хөгд тохируулан үсэг нэмж хэрэглэж байна.
Кирилл үсгийг албан ёсны цагаан толгойгоор ашигладаг хэлнүүд гэвэл:
а | б | в | г | д | е | ё | ж | з | и | й | к | л | м | н | о | ө | п | р | с | т | у | ү | ф | х | ц | ч | ш | щ | ъ | ы | ь | э | ю | я |
а | б | в | г | д | е | ё | ж | з | и | й | к | л | м | н | о | ө | п | р | с | т | у | ү | ф | х | ц | ч | ш | щ | ъ | ы | ь | э | ю | я |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.