Калифорнийн Их Сургууль (Беркли)
АНУ-ын Калифорни мужийн олон нийтийн өмчит судалгааний их сургууль / From Wikipedia, the free encyclopedia
Беркли дэх Калифорнийн Их Сургууль (Англи: University of California, Berkeley, UC Berkeley)[2] бол Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Сан Франциско хотын ойролцоох Беркли хотод байрладаг дэлхийн нэр хүндтэй сургалт, судалгааны их сургууль юм. 1868 онд үүсгэн байгуулагдсан тус сургууль нь Калифорнийн их сургуулийн системийн ууган салбар бөгөөд Калифорни мужийн анхны Холбооны Засгийн газрын санхүүжилттэй их сургууль билээ. Тус сургуулийн арван дөрвөн тэнхим сургуулийн 350 орчим зэрэг олгох хөтөлбөрт 31,000 орчим бакалаврын оюутан, 12,000 орчим магистр, доктор суралцаж байна. Беркли дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын нэгт тооцогддог.
University of California, Berkeley | |
Өмнөх нэр | Калифорнийн Их Сургууль (1868-1958) |
---|---|
Уриа | Fiat lux |
анг Уриа | Let there be light |
Байгуулагдсан он | 3 сарын 23, 1868; 156 жилийн өмнө (1868-03-23) |
Төрөл | Олон нийтийн өмчит Холбооны Засгийн газрын санхүүжилттэй судалгааны их сургууль |
Parent institution | Калифорнийн Их Сургуулийн систем |
Хандивын сан | 21 их наяд төгрөг (6.8 тэрбум ам доллар), 2021 онд |
Захиргааны ажилтан | 23,524 (2020) |
Оюутан | 45,057 (2021) |
Бакалавр | 31,814 (2021) |
Аспирант | 13,243 (2021) |
Байршил | 37°52′19″N 122°15′31″W[1] |
Өнгөнүүд | Беркли хөх цэнхэр Калифорни алтан шаргал |
Цахим хаяг | www |
Америкийн их сургуулиудын холбооны үүсгэн байгуулагчдын нэг тус сургуульд Математикийн шинжлэх ухааны судалгааны институт (англ. Mathematical Sciences Research Institute), Сансрын шинжлэх ухааны лаборатори зэрэг АНУ-ын томоохон судалгааны институтууд байдаг. Тус сургууль нь орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт, дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд анхны цөмийн тэсрэх бөмбөг, химийн үелэх системийн 16 элемэнт гэх мэт олон чухал нээлтүүд хийгдэж байсан юм. Мөн тус сургууль нь АНУ-д 1960-аад оны үед явагдсан Үг хэлэх эрх чөлөөний хөдөлгөөн, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөн зэрэг нийгэм, улс төрийн оролцоогоороо алдартай.
Калифорнийн Алтан баавгайн (англ. California Golden Bears) нэрээр Pac-12 чуулганд голчлон өрсөлддөг Берклигийн хөнгөн атлетикийн багууд улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд 107 удаа түрүүлж, оюутнууд болон төгсөгчид нь 223 олимпын медаль (үүнд 121 алтан медаль) хүртжээ.[3][4]
Төгсөгч, факультет, судлаач дундаа хамгийн олон Нобелийн шагналтан, Тюринг шагналтан, Фильд медальтантай олон нийтийн өмчит их сургууль ба долоон төрийн тэргүүн, зургаан АНУ-ын Дээд шүүхийн Ахлах шүүгч төрөн гарсан байна. Берклигийн төгсөгчид өөрсдийн антрепренер чанараараа дэлхийд танигдсан ба тэдний дунд Apple, Tesla, Intel, eBay, SoftBank, AIG болон Morgan Stanley компаний үүсгэн байгуулагчид багтаж байна.