Нобелийн шагнал
From Wikipedia, the free encyclopedia
Нобелийн шагнал (шве. Nobelpriset, норв. Nobelprisen, Англи: Nobel Prize) нь динамитыг нээсэн эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос жил тутам олгож эхэлсэн олон улсын хамгийн нэр хүндтэй шагнал юм.
Альфред Нобель 1833 оны 10 дугаар сарын 21 Швед Улсын Стокгольм хотод инженер гэр бүлд төрсөн. Тэрээр химич, инженер болон зохион бүтээгч байсан. 1894 году А.Нобель "Бофорс" хэмээх төмөрлөгийн концерн худалаж авч улмаар тус үйлдвэр зэвсэгийн том үйлдвэр болсон. Амьдралынхаа турш А.Нобель өөрийн 355 шинэ зохион бүтээлүүдээрээ маш их хөрөнгө хуримтлуулж чаджээ. Түүний үлдээсэн гэрээслэлийн дагуу Нобелийн шагналыг физик, хими, биологи, физиологи анагаахын шинжлэх ухаан, уран зохиол, энхтайваны үйлст гаргасан том ололт амжилт, агуу нээлт, томоохон хувь нэмрээ оруулсан хүмүүст олгодог болсон юм.
2020 оны байдлаар нийт 923 хүнд болон 27 байгууллагад (зөвхөн энхтайвны төлөө шагналыг байгууллагад олгодог) олгоод байна. Шагналын хэмжээ нь 2020 оны байдлаар 9 сая швед крон буюу 1 сая гаруй америк доллар орчим байдаг байна.
Монгол улсаас химийн зэвсгийн шинжээч хурандаа, доктор Д.Эрдэнэцогт тус шагналыг 2013 онд хүртсэн. 2013 оны Нобелийн Энх тайвны салбарын шагналыг Нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх Химийн зэвсгийн хориглох байгууллагад олгосон. НҮБ-аас Сирийн химийн дайны зогсоохоор 23 химийн зэвсгийн шинжээч Сири улсыг зорьсоны нэг нь Монгол хүн байжээ. Хэдийгээр байгууллагын шагнал байсан ч Сирийн дайныг зогсоосон гавьяаг нь үнэлж тус химийн шинжээчдийн багийн гишүүд Нобелийн шагналын сертфикат шагналын тэмдгээр шагнуулсан байна.
Нобелийн шагналыг нэг хүнд нэг л удаа өгдөг зарчимтай болов ч 4 хүн Нобелийн хошой шагналтан болж байсан түүхтэй.
- Мария Склодовская-Кюри, физик- 1903, хими-1911 онд.
- Лайнус Полинг, хими- 1954, Энхтайван- 1962 онд.
- Жон Бардин, физик- 1956, 1972 онд.
- Фредерик Сенгер, хими-1958, 1980 онд авсан.