From Wikipedia, the free encyclopedia
Казахууд нь (хас. қазақтар) түрэг гаралтай хүмүүс юм. Оросын эрдэмтэн Б.Я.Владимирцов хиа хэмээх овогтнууд дотроо Хиа нар, Хасак нар гэж хоёр янз байдгийг ном зохиолдоо бичсэн нь бий. Монгол улсын нутаг дэвсгэрт казахууд нь 1850—1864 онд Хятадад боссон тайпины буюу тариачдын бослогын үеэр, мөн 1862—1878 оны дунганчуудын бослогын үеээр Шиньжаны нутгаас дүрвэн цагаачилж орж ирсэн байна. "Шинэ газар эзэмших" бодлогоос болоод газар нутгаа алдсан казахууд монголын Алтайн нурууг даван одоогийн Баян-Өлгийн нутагт газар гуйн суурьших болжээ. Одоогийн байдлаар Хар тэнгисээс Алтай, Сибирээс Тэнгэр уул хүртэлх нутагт тархан суурьжээ.
Казах үндэстэн Қазақ(тар) | |
Тайлбар: 1910-аад оны эхэн үеийн нэгэн Казах айл | |
Олон нэр | орос, англи бичгээс → Казах казах бичиг, Казах дуудлагаас → Қазақ монгол-түрэг үсгийн зохицлоос → казах |
---|---|
Өнөөгийн байдал | |
Нутаг орон | Дэлхий даяар — 17 сая илүү. Үүнээс: Казахстан (БНКазУ) — 12,394,000 (2018)[1] Хятад (БНХАУ) — 1,462,588 (2010)
Узбекистан (БНУзбУ) — 800,000 - 1.1 сая
Монгол (МУ) — 101,526 (2010)[2] |
Хэл аялга | төрөлх казах хэл, Казахстанд мөн Орос хэл, бусад улсад тухайн орны албан ёсны, зонхилох хэл |
Бичиг үсэг | кирилл (казахт), араб (урьдын, Хятадад), латин (төлөвлөгдсөн) гурван үсгийн казах бичиг |
Шүтлэг | Сунни дэгт ислам шашин |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | Ногай ястан, Каракалпакчууд |
Хэл угсаа | Түрэг угсаатан |
Дотроо | Их, дунд, бага гурван жуз (түмэн) болно |
Орчин цагийн монгол бичгийн нэрс | ||
---|---|---|
монгол бичгээр | ᠬᠠᠰᠠᠭ | |
кирилл буриадаар | казах | |
кирилл монголоор | казах | |
кирилл халимагаар | казах |
Казахууд түрэг угсааны кипчак, монгол угсааны найман, хэрэйд, жалайр, хонгирад, хатагин (2-3 сая? хүн), иран угсааны скиф, сак, сармат, массагет зэрэг аймгуудаас бүрдсэн үндэстэн юм. Казахуудын дундах найман, хэрэйд, жалайр, хонгирад нь тус бүр олон зуун мянгаас хэдэн сая хүртэл хүнтэй томоохон овгууд юм.
Казахын түүхч М.Жампеисов их, дунд ордын казахуудын дунд монгол гаралтай хүмүүс нилээдгүй байдаг бол бага ордод түрэг гарлын хүмүүс зонхилдог гэж бичжээ.[4] Бага ордод адай зэрэг монгол овог бий. Их орд хүн амаар хамгийн цөөн ч тэд Долоон усны буюу баруун Моголистанаас гаралтай учир казахын төрийг тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг байсан бололтой. Моголистаны ноёд Монголын Алтан ургийн ноёд байсан тул казахуудыг удирдах байр суурьтай болоход нөлөөлсөн байж болох юм.
Казахууд нь казах гэх нэрээр 15-16-р зууны үеэс нэрлэгдэх болсон юм. [5]. Энэ нэрний үүслийн талаар одоогоор батлагдсан тайлбар байхгүй байгаа
Казахууд нь Евразийн дунд оршдог болоод ээдрээт түүхэн үйл явдлуудыг туулан ирсний (хамгийн сүүлийнх нь 19-р зуунаас Оросд захирагдсаны улмаас ихээхэн холимог бөгөөд олон янз төрх ба Европ төрхтэй байх нь элбэг бөгөөд, гэвч Монголорхог төрх нь илүү дэлгэр юм. Ерөнхийдөө цайвар бор царайтай бөгөөд дийлэнхдээ усгал хар нүдтэй, мөн бор, шар, улаан гэх мэт янз бүрийн нүдтэй.
Казахын өргөн хэрэглэдэг хөгжмийн зэмсэг бол хоёр чавхдаст утсан хөгжим болох домбр юм.
2010 онд 102 мянган хүн. Казахууд 18-20-р зуунд Шинжаан, Монголд хэд хэдэн үе шаттайгаар нүүдэллэн ирсэн байдаг.[6] Тэдний зарим нь 18-р зуунд Шинжаанд ирсэн бол 19-р зуунд Оросын цэргийн түрэлтэд өртөн дахин Шинжаан руу дүрвэсэн байна. Харин казахуудын зарим хэсэг нь 19-р зууны уйгурын бослого манжийн цэрэгт дарагдсаны дараа манжийн явуулсан хядлага хэлмэгдүүлэлт, 1930-1940-өөд оны Шинжаанд лалын шашинтай уйгур, казахууд болон Хятадын хоорондох тулаан, гоминданы Хятадын хавчлага хяcлага зэргээс шалтгаалан Монголд нүүн иржээ.
19-р зууны дунд үеэс Оросын Хаант Улс Казахууд болон бусад Дундад Азийнхныг эзэрхэн дагаар оруулж байсан ба энэ үед Дунд жүзийн Казахууд дайжин хөрш зэргэлдээх Чин гүрний баруун хязгаар Шинжаан болон Ар Монгол руу нүүдэллэжээ. 1930-1950 оны хооронд БНМАУ-ын баруун хил, Алтайн хязгаарын айл өрх, мал адгуусыг дээрэмдэж байв. Харин тухайн үеийн Монголын удирдагч Х.Чойбалсан дүрвэж ирсэн Казахуудад оршин суух зөвшөөрөл олгосон байна. Гэсэн хэдий ч урвалт, дээрэм тонуул тасрахгүй байжээ. 2010 оны байдлаар 101,526 Казах ард ихэвчлэн Баян-Өлгий, Ховд аймгууд болон нийслэл Улаанбаатар хот, Налайх дүүрэг болон бусад аймаг, сумдын төвд амьдарч байна.[7] Монгол Улс дахь Казахууд нь ихэвчлэн Уйгур, Дунган, Хуйху нарын холимог ард түмэн юм.
2010 оны тооллогоор 1.46 сая хүн бүртгэгджээ. 1916 онд Төв Азийн түрэгүүд Оросын хавчлага хяхлагийн эсрэг тэмцэн дайтсан ч ялагдан Оросын цэргийн дайралт, хэлмэгдүүлэлтэнд өртөж эхэлсэн тул зарим казахууд Афганистан, Хятад руу гарчээ. Зөвлөлтийн 1930-аад оны өлсгөлөнгөөс болж казахууд сүүлийн удаа Шинжаан руу дүрвэжээ. 1897 онд Оросын захиргаанд 4 сая казах хүн, 1926 онд 3,475,000 байсан бол 1939 онд 2,327,000 болж цөөрчээ. Энэ өлсгөлөнгөөр 1-2 сая казах хүн нас барж Зөвлөлтийн алдаатай бодлогын улмаас эд хөрөнгө, малаа алдаж нутагтаа байх аргагүй болсон олон тооны казахууд Хятад руу дүрвэсэн байна. Ийнхүү тэр үед Зөвлөлт дэхь казахуудын 48% нь амь үрэгдэх, дүрвэх зэргээр хорогджээ.
Хятадын Шинжаан дахь сая гаруй казахуудын дийлэнх нь найман, керей овгийнх буюу казахын дунд ордын хүмүүс байдаг.
2010 онд 648 мянган хүн бүртгэгджээ. Казахууд олноор нутагладаг байсан Оренбург муж тэднийг 18-р зуунд Орост дагаар орох үед Оросын бүрэлдэхүүнд оржээ.
Казах, ойрадын хил дайн тулааны улмаас үе үе өөрчлөгдөж байв. Заримдаа казахууд ойрадын зарим хэсгийг эзэлж байсан бол ойрадууд мөн казахын зарим хэсгийг эзэлж байжээ.
Зүүнгарын улс унасны дараах казахуудын байршил:
Аймаг | Албан | Шаншыкылы | Дулат | жалайр | канлы | ошакты | Суаны | сиргели | Шапрашты | ысты | сары уйсын |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Овог |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Аргынийг монгол (барга?) гаралтай, түрэг гаралтай гэж өөр өөрөөр тайлбарладаг. Тэд хэдэн зуун мянган хүнтэй томоохон овгийн нэг юм.
Аргын Балхаш нуураас баруун хойд зүгт.
Найман зүүн Казахстан, Алтайн нуруу, Зүүнгарын Алатау нуруунд. Зарим нь төв Казахстан руу нүүжээ.
Кипчак Төв Казахстан, Сырдарья мөрөнд. Сибирийн ханлиг унасны дараа казахд нэгдсэн хүмүүс.
Конырат Өмнөд Казахстан, Сырдарья хавиар.
Кереи (хэрэйд) хойд, зүүн Казахстан, Эрчисийн эх, Ишим голд.
Уак казахстан даяар сарнин суурьшжээ.
Аймаг[8] | Аргын | Найман | Кипчак | Конырат | Кереи | Уак | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Овог |
|
|
'торыайгыр
|
|
* абрай
|
)* шахай
Бага жуз
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.