From Wikipedia, the free encyclopedia
Жоэль Жоб Матип (Франц: Joël Job Matip; 1991 оны наймдугаар сарын 8-нд Германы Бохум хотод төрсөн) — Камеруны хөлбөмбөгчин бөгөөд «Шальке 04» болон Камеруны шигшээд тоглодог.
Жоэль Матип | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Уугуул нэр | Жоэль Жоб Матип[1] | |
Мэндэлсэн | 1991 оны 8 сарын 8 Герман, Бохум | |
Иргэншил | Камерун Герман | |
Өндөр | 193 см | |
Жин | 89 кг | |
Байрлал | хамгаалагч хагас хамгаалагч | |
Багийн мэдээлэл | ||
Баг | Шальке 04 | |
Дугаар | 32 | |
Тоглогчийн замнал | ||
Залуучуудын багууд | ||
1994—1997 | Вейтмар 45 | |
1997—2000 | Бохум | |
2000—2009 | Шальке 04 | |
Багийн замнал* | ||
2009—одоо | Шальке 04 | 143 (13) |
2009—2011 | → Шальке 04 II | 4 (1) |
Шигшээ** | ||
2010—одоо | Камерун | 26 (1) |
* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 9 сарын 27-нд шинэчлэв. ** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) | ||
Германы Бохум хотод Камерун эцэг, Герман эхийн хүү болон мэндэлсэн Жоэль Матип өсвөрийн «Вейтмар 45» багаас 1997 онд «Бохумын» академид мэргэшихээр элссэн байдаг.[2] Улмаар 2000 оны долоодугаар сард «Шалькегийн» академид шилжсэн ажээ.[3] Анх 2009 оны аравдугаар сарын 17-нд III лигт «Саарбрюккений» эсрэг мэргэжлийн гараагаа хийсэн[4] Матипийг арваннэгдүгээр сарын 7-нд Бундеслигт «Бавари Мюнхений» эсрэг тоглуулахад[5] тэнцээний гоол, чадварлаг тоглолтоо харуулсанд 'онцлох тоглогчоор' алдаршиж байв.[6] 2010 оны гуравдугаар сарын 2-нд 3.5 жилийн гэрээ байгуулав.[7] 2012 оны нэгдүгээр сард гэрээгээ 2016 оны зургаадугаар сарын 30-нд дуусахаар сунгав.[8]
Матип 2009 оны арванхоёрдугаар сарын 23-нд Камеруны шигшээд дуудагдсан.[9] Хоёр (2010, 2014) ДАШТ-д оролцсон. 2014 оны зургаадугаар сарын 23-нд ДАШТ-ийг нутагтаа зохиосон Бразилын (1:4) хаалгыг Матип мялаасан.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.