Жеймс Эдвард "Жей Жей" Хиксон, бага (Англи: James Edward "J. J." Hickson Jr., 1988 оны есдүгээр сарын 4-нд Жоржиа мужийн Атланта хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Денвер Наггетс багийн тоглогч юм.

Замналын товчоон

Хиксон 2010 оны арваннэгдүгээр сарын 2-нд Атланта Хокс багтай тоглохдоо замналын дээд 31 оноогоо авч байв.

2011 оны зургаадугаар сарын 30-нд Сакраменто Кингз багт эллсэн.[1]

2011 оны аравдугаар сарын НБА-гийн ажил хаялтын үеэр Израйлийн Бней ха Шарон багт очиж, 1 жил тоглов.[2]

2012 оны долоодугаар сарын 11-нд Портленд Трэйл Блэйзерс багт 1 жилийн гэрээгээр элссэн юм. 2012-2013 оны улиралд 80 тоглолтонд дунджаар 29.0 минут тоглож, 10.4 бөмбөг авалт хийжээ.

2013 оны долоодугаар сарын 11-нд Денвер Наггетс багт элссэн.[3] 2014 оны хоёрдугаар сарын 25-нд Портленд Трэйл Блэйзерст 95-100 харьцаагаар хожсон тоглолтонд Хиксон 25 удаа самбараас бөмбөг авалт хийж, хувийн дээд үзүүлэлтээ тогтоосон юм.[4]

Эшлэл

Холбоос

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.