Дөргөн нуур
From Wikipedia, the free encyclopedia
Дөргөн нуур нь баруун Монголын Их нууруудын хотгор дахь давст нуур.
Quick Facts Дөргөн нуур, Байршил ...
Дөргөн нуур | |
---|---|
Өмнөд эрэг дахь овоо | |
![]() | |
Landsat хиймэл дагуулаас авсан зураг, 2011 он | |
Байршил | Чандмань сум (Ховд аймаг), Хөхморьт сум (Говь-Алтай аймаг), Дөрвөлжин сум (Завхан аймаг) |
Солбицол | 47°42′N 93°25′E |
Нуурт цутгах | Хар нуур, Хомын хоолой |
Ай савд багтдаг орон | Монгол Улс![]() |
Өргөн | 18 км |
Талбай | 311 км² |
Дундаж гүн | 14.3 м |
Усны хэмжээ | 4367 км³ |
Хөвөөний түвшин | 1132 м |
Close
Хар нууртай залгаа орших энэ нуурын эргийн байдал бусад нууруудыг бодвол илүү цөлөрхөг бөгөөд ялангуяа нуурын зүүн хойт талаас 50-100 метр харьцах өндөртэй. Бага нуурын манхан элс уснаа гүн түрж нуурын ёроолыг хучна.
Нуурын баруун талд Алтайн салбар Жаргалант хайрхан уулын ар хормой болох Таван Харын тал Сээх нуур руу хэвгий бэл үргэлжилж говийн хайргаар хучигдсан байна. Зөвхөн Хомын хоолой, Ногоон нуурын зах, Мэргэний шанаа хавьд намгархаг болж бага хэмжээний нишингэ ургана. Энэ нуур нь гадагш урсгалгүй учир нилээд давсжиж шорвог устай.