From Wikipedia, the free encyclopedia
Дэлхийн өв гэдэг нь 1972 оны ЮНЕСКО-гийн чуулганаар батлагдсан "Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тунхаглал" (Дэлхийн өвийн тунхаглал)-д үндэслэн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн археологийн дурсгал, байгаль, соёлын дурсгал зэрэг хүн төрөлхтөн үеэс үед өвлүүлэн үлдээх үнэт зүйлсийг хэлнэ.
1959 онд Египетийн Нил мөрний сав газарт Асваны усан цахилгаан станц баригдах төлөвлөгөө гарчээ. Энэхүү усан цахилгаан станц бий болбол Нубийн хөндий дэх дурсгалт зүйлс усанд автах аюул тулгарсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд ЮНЕСКО-гоос "Нубийн живэх гэж буй дурсгалыг хамгаалах хөдөлгөөн" өрнүүлэв. Дэлхийн 60 гаруй орон үүнд нэгдэж, техник, хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлжээ. Ийнхүү Абу Симбел сүмийг нүүлгэн шилжүүлжээ. Энэхүү явдлаас улбаалан, түүхийн үнэт зүйлсийг хөгжлийн золиос болгохгүйн тулд олон улсын түвшинд хамгаалах хэрэгтэй болсныг дэлхийн улсууд ойлгожээ.
1972 оны 11 сарын 16-нд ЮНЕСКО-гийн Парис дахь төв байранд болсон 17 дахь удаагийн чуулганаар "Дэлхийн соёл, байгалийн өвийг хамгаалах тунхаглал"-ыг санал нэгтэйгээр батлав. 1973 онд Америкийн Нэгдсэн Улс анх энэхүү тунхаглалд нэгдэн орсон бөгөөд 20 дахь улс нэгдэн орсон 1975 онд албан ёсоор хэрэгжиж эхэлсэн.
1978 онд АНУ-ын Йеллоустон болон Галапагосын арлууд зэрэг 12 газрыг (Байгалийн өв 4, соёлын өв 8) Дэлхийн соёлын өвийг бүртгэж авснаар хүн төрөлхтөн эх түүх, байгаль дэлхийгээ хамгаалах аянд морджээ.
Бүртгэлд хамруулах газрын орон нутгийн засаг захиргаанаас Дэлхийн өвд бүртгүүлэх хүсэлт, тодорхойлолт гаргана | |
↓ | |
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо тус газрыг үзэж танилцан, үнэлэлт өгөх хүсэлт гаргана | |
↓ | ↓ |
Соёлын өвд нэр дэвшигч бол Олон улсын түүх соёлын дурсгалыг хамгаалах зөвлөл (ICOMOS) тухайн газарт очиж судалгаа хийн, үр дүнг танилцуулна | Байгалийн өвд нэр дэвшигч бол Олон улсын байгаль орчныг хамгаалах холбоо (IUCN) тухайн газарт очиж судалгаа хийн, үр дүнг танилцуулна |
↓ | ↓ |
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооноос тухайн газрыг Дэлхийн өвд тодорхойлох эсэхийг хэлэлцэнэ | |
↓ | |
Тус хорооноос шийдвэр гаргана | |
↓ | |
Албан ёсоор бүртгэнэ |
Бүртгүүлсний дараа хамгаалалтын байдлыг 6 жил тутам илтгэж, Дэлхийн өвийн хороонд шалгуулах үүрэгтэй байдаг.
Энэ өгүүлэл эсвэл өгүүллийн хэсгийг монгол хэл рүү орчуулах хэрэгтэй байна. Хэрэв үүнийг нэг сарын дотор орчуулахгүй бол арилгагдах тухай хэлэлцэгдэх болно. |
2009 оны хоёрдугаар сарын 5-ны байдлаар 145 орны нутагт орших 878 дэлхийн өв бүртгэгдсэн байгаа билээ. Эдгээрийн 679 нь соёлын, 174 нь байгалийн, 25 нь хосолмол шинж чанартай юм. ЮНЕСКО-оос Дэлхийн энэхүү өвүүдийг газарзүйн бүс нутгуудаар нь ангилах нь элбэг байдаг. Тухайлбал: Африкийн бүс, Арабын улсуудын бүс (Умард Африк, Ойрх Дорнодын улсуудыг оруулаад); Ази, Номхон далайн бүс (Австрали ба Далайн орнуудыг оруулаад); Европ, Умард Америкийн бүс (Оросын Холбооны Улс ба Кавказийн улсуудыг оруулаад); Латин Америк болон Карибын бүс гэж 5 ангилна. Гэхдээ газарзүйн бүсчлэл гэхээсээ илүүтэйгээр тухайн газар нутгийг засаг, захиргааны онцлогийг харгалзсан байдаг. Жишээ нь Гоу арал нь Өмнөд Атлантын далайд оршдог ч, Их Британийн эзэмшил тул Европ, Умард Америкийн бүст хамрагддаг.
Хүснэгтээр үзүүлбэл:
Бүсүүд | Байгалийн | Соёлын | Хосолмол | Нийт | % |
---|---|---|---|---|---|
Африк | 33 | 40 | 3 | 76 | 9% |
Арабын улсууд | 4 | 60 | 1 | 65 | 7% |
Ази-Номхон далай | 48 | 125 | 9 | 182 | 21% |
Европ & Умард Америк | 54 | 372 | 9 | 435 | 45% |
Латин Америк & Карибын тэнгис | 35 | 82 | 3 | 120 | 14% |
Загвар:Link FA sv
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.