From Wikipedia, the free encyclopedia
Боробудур (Англи: Borobudur, индонез хэл. Candi Borobudur, ява хэл. ꦕꦤ꧀ꦝꦶꦧꦫꦧꦸꦝꦸꦂ Candhi Barabudhur) ) нь IX зууны үед Индонезийн Ява арлын Магелангад 750-850 жилийн хооронд байгуулагдсан Махаяана Буддизмын дурсгалт чулуун сүм юм. Уг дурсгалт сүм нь зургаан дөрвөлжин тавцан дээр орших гурван дугуй тавцанг 2672 зураг чимэглэлээр гоёж, 504 буддаг байрлуулсан байдаг. Цогцолборын төвд орших дугуй тавцанг суварга дор залсан 72 буддагийн баримлаар хүрээлүүлсэн байдаг. Байгууламж нь Буддагийн баримлууд, шүтээнүүдээс гадна Буддист мөргөлчдийн бясалгал хийх талбайнуудтай. Мөргөлчид цогцолборыг тойрон гороолж явсаар буддизмын ертөнцийг үзэх үзлийн гурван түвшин болох Камадхату, Рупадхату, Арупадхатуг туулан танин мэддэг байна.
Боробудур нийлмэл сүм* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Боробудур (баруун хойд талаасаа) | |
Улс | Индонез |
Төрөл | Соёлын |
Шалгуур | i, ii, vi |
Дугаар | 592 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1991 (15-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
XIV зууны үед Ява арлын Буддист болон Хинду хаант улсууд мөхөж, Исламын нөлөө хурдтай тархахад Боробудур орхигджээ. 1814 онд Явагийн амбан захирагч Сэр Томас Стэмфорд Раффлес уугуул нутгийн хүмүүсээр заалган Боробудурт хүрснээр дэлхий дахинаа дахин нээгджээ. Индонезийн засгийн газар, ЮНЕСКО-ын санхүүжилтээр 1975-1982 оны хооронд сэргээн засварлалтын томоохон ажил хийгджээ. Өнөө үед жуулчдын очих дуртай газрын нэг болжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.