From Wikipedia, the free encyclopedia
Банхар булжуухай, Coccothraustes coccothraustes, урьд Хөхөлт хөх болжмор гэж байсан, нь Fringillidae буюу Бужиргынхан овгийн шувуу юм. Энэхүү шувуу нь Европ болон Азийн сэрүүн бүсэд амьдарна. Европт амьдрах хэсэг нь суурин боловч Азид амьдардаг нь өвлийн улиралд өмнө зүгт нүүдэллэдэг. Хааяа ховор тохиолдолд Аляскийн баруун арлуудад таарах аж. Навчит болон холимог модот газар, цэцэрлэг зэргээр нутаглан бут, модонд үүрээ засаж 2-7 өндөг гаргадаг. Тэдний гол хоол тэжээл нь ургамал, жимсний үр, ялангуяа интоор юм. Банхар булжуухай үржлийн улирлаас бусад үед олноор сүрэглэхгүй бөгөөд голдуу хосоор эсвэл цөөн тоогоор амьдарна.
Банхар булжуухай | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Coccothraustes coccothraustes (Линней, 1758) | ||||||||||||||
Амьдрах бүс | ||||||||||||||
Тэд 16.5-18 см урт биетэй, банхардуу толгой, нисэх үед нь харагдах богино сүүлтэй. Толгой нь улбар шаравтар бор, нүдний орчим хар судалтай, бахим хүчирхэг хошуу нь зун хар, өвөл цайвар өнгөтэй болдог байна. Ар нуруу хэсэг нь хар бордуу, өвөр хэсэг нь улбар шар юм. Эрэгчин, эмэгчин гадаад төрхөөр төстэй.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.