From Wikipedia, the free encyclopedia
Интоор нь сарнайнхан овгийн интоорын бүлийн навчит мод буюу түүний үр жимсийг хэлнэ. Интоорын жимс нь дугуй хэлбэртэй, голдуу улаан өнгөтэй, сортоосоо хамаараад шаргал, улаан хүрэн зэрэг өнгөтэй байдаг. Голдоо 1 ширхэг үртэй.
Интоор | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Японы алдартай сакура нь интоорын нэг төрөл боловч сакурагийн жимс нь идэхэд тохиромжгүй, жижигхэн байдаг. Хүнсэнд жимсийг нь хэрэглэдэг интоор нь гол төлөв зэрлэг интоор (Латин: Prunus avium) байдаг. Мөн исгэлэн интоор (Латин: Prunus cerasus)-ыг ч хүнсэнд хэрэглэдэг.
Интоорыг хүн төрөлхтөн эрт дээр үеэс хүнсэнд хэрэглэж иржээ. Зэрлэг интоор нь Ираны умард нутгаас Европ, өрнө дахинд тархсан байна. Мөн исгэлэн интоор нь Турк орчмоос гаралтай.
Гэхдээ Англиас хүрлийн үеийн интоорын үр олдсон[1] тул яг хаанаас гаралтай болох нь эргэлзээтэй.
Нормандууд шерийз (cherise) гэж нэрлэдэг байсан нь англи хэлнээ черри (chery) болон хувирч үлджээ. Интоорыг 16-р зуунаас эхлэн их хэмжээгээр тариалах болж, улмаар 17-р зуунд Америк тивд очсон байна.
Монголд ургадаггүй. Оросоор дамжин орж ирдэг байсан бөгөөд интоорын ундаа ихэд дэлгэрсэн.
Дэлхий дээр 2005 онд хурааж авсан интоорын хэмжээ нь 1,900 килотонн. Үүнээс эхний 3 нь дараах улсууд болно[2]:
Байр | Улс | Хэмжээ |
---|---|---|
1 | Турк | 260,000 т |
2 | Америкийн Нэгдсэн Улс | 250,000 т |
3 | Иран | 224,000 т |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.