From Wikipedia, the free encyclopedia
Алэппогийн нарс (Pinus halepensis буюу еврейгээр Иерусалимийн нарс "орэн ерушалаъим") нь Газар дундын тэнгисийн бүс нутгаас гаралтай нарс юм. Морокко, Испани, Франц, Итали, Хорват, Грек, Сири, Израйль, Йордан гэх мэт улсын нутгаар ургана. Ихэнхдээ далайн төвшнөөс дээш 200 м орчим нам газар ургах ч, 1000-1700 м өндөрлөгт ургах нь бий. Энэхүү нарс нь жижиг, дунд хэмжээний мод ба 15-25 м өндөр, 60 см голчтой. Улаан шар, зузаан холтостой. Нарийхан шилмүүстэй бөгөөд 6-12 см урт, шар ногоон өнгөтэй байна. Боргоцой нь 5-12 см урт. Түүхий байхдаа ногоон ба 2 жилийн дараа боловсорж гүйцээд гялалзсан улаан бордуу өнгөтэй болдог.
Боргоцой нь үрээ цацахын тулд 5-8 см өргөнтэй болж онгойх ба үр нь 5-6 мм урт байна. Алэппогийн нарс нь Туркийн нарс, Канарын арлын нарс, Далайн эргийн нарстай ойр холбоотой.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.