From Wikipedia, the free encyclopedia
Үер - Агаарын давхраат мандлын орчил урсгалын харилцан үйлчлэлийн нөлөөн дор хуурай газар дээр түр зуур буюу удаан хугацаагаар усанд автагдах үзэгдлийг хэлнэ.
Үер гэдэг нь гол мөрөн, нуур, усан сан дахь усны түвшин нэмэгдсэний үр дүнд тодорхой газар нутагт их хэмжээний усанд автдаж эдийн засаг, нийгэм, байгаль орчинд эд материалын хохирол учруулахыг хэлдэг.
Хүний буруугаас болоод заримдаа санаанд оромгүй хачирхалтай үер болдог юм байна.
Ийм хачирхалтай үер 1814 оны 10-р сарын 17-нд Их Британы нийслэл Лондон хотын гэгээн Жайлзийн тойрог дахь “Мо ба компани” нэртэй шар айраг исгэлтийн үйлдвэрт болжээ. Энэхүү шар айраг исгэлтийн үйлдвэрийн 610 мянган литрийн багтаамжтай том сав гэнэт дэлбэрсний улмаас ойролцоох исгэлтийн савнууд дараалан дэлбэрснээр 1,5 сая литр шар айрагны үер гудамж эвдлэн урссан байна. Үерлэсэн шар айраг хоёр байшинг нураагаад нэг пабны ханыг цөм цохисон байна. Шар айраг исгэлтийн үйлдвэр нь ядуус голдуу амьдардаг гудамжинд байрладаг байжээ. Харин ийм гудамжны ядуус байрны доод хонгилын өрөөг л хөлслөх чадвартай байсан бөгөөд шар айраг хонгилын давхруудыг яах ийхийн зуургүй дүүргэснээс болж наймван хүн живж, нэг хүн шар айрганд хордон нас баржээ.
Шар айраг үеэрлэн гудамжаар гол шиг урссан тухай дуулиан Лондон хотоор нэг тарсны дараа сониуч хүмүүс золгүй гудамжаар нэг шавж эхлэхэд ядуус бага ч гэсэн мөнгө олохын тулд живж үхсэн хүмүүсийнхээ цогцсыг харуулан мөнгө авч ашиг олж байсан байдаг. Энэ хэрэг ихээхэн дуулиан тарьж, шүүх хэргийг шийдсэн ч хүн хариуцаж, урьдчилан тооцох аргагүй гэнэтийн хүчний улмаас осол гарсан гэж үзээд үйлдвэрийн эздэд ямар ч хариуцлага ноогдуулаагүй аж. Гэвч үйлдвэрийн эзэд асгарсан шар айраг ба урьдчилаад төлчихсөн байсан татвараас болж дампуурлын ирмэгт тулав. Гэхдээ уйгагүй хөөцөлдсөөр Парламентаар дамжуулан урьчилан төлсөн татвараа эргүүлэн авч чадсанаар дампууралгүй үлдэж байжээ.
Үүнээс гадны Бурмын үер гэж бас болж байжээ. 1919 оны 1-р сарын 15-нд АНУ-ын Бостон хотын Норт Энд нэртэй дүүрэгт меласс буюу сахар үйлдвэрлэлийн үлдэгдэл бүтээгдэхүүн бурмын үер болсон байдаг. Тухайн үед Америкт бүх төрлийн согтууруулах ундааны үйлдвэрлэл, борлуулалт, хэрэглээг хориглосон хууль батлагчдисан байв. Тэгээд үйлдвэрлэгчдийг хохироохгүйн тулд хууль шат дараалан хэрэгжиж эхэлж байжээ. “Purity Distilling Company” компанийхан бүрэн хориг болохоос өмнө аль болох их хэмжээний спирт гаргаж авахын тулд 27 метр диаметртай, 15 метр өндөртэй, 8700 метр куб багтаамжтай саваар бурам дүүртэж хийгээд спирт исгэж байж. Гайтай өдөр савны төмөр хана дийлэлгүй ад эсргхэд 2,5-4,5 метрийн гүн бурмын урсгал цагт 60 км-ийн хурдтайгаар хотын гудамжаар таарсан бүхнээ хаман урсжээ.
Бурмын урсгалын эрч асар хүчтэй байсан болохоор замдаа таарсан ачааны галт тэрэгний чиргүүлийн түлхэн холдуулсан байв. Үйлдвэрийн ойролцоох байшингийн хана 1 метр хүртэл бурманд живж, өтгөн зунгааралдсан бурам ам хамрыг нь тагласнаас болж хүн, амьтанд бүтэж үхэнж байжээ. Осоол гарсан бүсэд Улаан загалмайн нийгэмлэгийн хөдөлгөөнт эмнэлэг байрлуулж, уршгийг арилгахын тулд Тэнгисийн явган цэргийн нэгтгэлүүд ажилласан байна. Уршгийн улмаас 21 хүн нас барж, 150 гаруй хүн янз бүрийн гэмтэлтэй эмнэлэгт хүргэгджээ.
Бохирдсон гудамжыг бүрэн цэвэрлэхийн тулд 87 мянган хүн цаг зарцуулсан ч ойролцоо амьдардаг хүмүүс олон сарын турш эвгүй үнэрээс болж хоолой ам нь бачууран зовсон аж. Иймдээ ч тэд шүүхэд гомдол гарган заалдаад компаниас 600 мянган долларын нөхөн олговор авч байжээ. Одоо ч гэсэн зуны их халуун өдрүүдэд осол гарсан бүсэд байдаг хуучны байрилгуудаас бурмын үнэр ханхалдаг аж.[1]
Голын үертэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол усан сан байгуулах замаар голын урсацыг зохицуулах явдал юм. Энэ нь гол усны урсацыг тэнцүүлж, зуны улиралд ихсэж, хаврын улиралд багасдаг юм. Далайн эрэг дээрх үертэй тэмцэхийн тулд хамгаалалтын далан ашигладаг. Үертэй тэмцэх өөр нэг арга бол усны гүехэн газрыг гүнзгийрүүлэх явдал юм. Гол мөрөн дээр мөс хайлж байх үед үерээс хамгаалахын тулд голын зарим хэсэгт тэсрэх бодис ихэвчлэн ашиглагддаг бөгөөд энэ нь голын довыг устгаснаар усыг чөлөөтэй урсгаж, зөв чиглэлд чиглүүлэхэд тусалдаг байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.