Мэргэжлийн хөлбөмбөгчин From Wikipedia, the free encyclopedia
Ньеньери Яя Туре (Франц: Gnégnéri Yaya Touré, 1983 оны тавдугаар сарын 13-нд төрсөн) буюу Яя Туре (Франц: Yaya Touré) нь Кот-д'Ивуарын хөлбөмбөгчин бөгөөд Манчестер Сити багийн хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч юм. Тэрээр Кот д'Ивуарчуудаас Барселона багт тоглосон анхны тоглогч юм. Туре Кот д'Ивуарын шигшээ багт 53 тоглолтыг хийгээд байгаа бөгөөд 2006 болон 2010 оны ДАШТ-үүдэд оролцсон.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Ньеньери Яя Туре | ||
Өндөр | ft 0 in (0.00 м)[1] | ||
Байрлал | Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Манчестер Сити | ||
Дугаар | 42 | ||
Өсвөрийн баг | |||
1996–2001 | Мимозас | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2001–2003 | Беверен | 70 | (3) |
2003–2005 | Металлург Донецк | 33 | (3) |
2005–2006 | Олимпиакос | 19 | (3) |
2006–2007 | Монако | 27 | (5) |
2007–2010 | Барселона | 74 | (4) |
2010– | Манчестер Сити | 5 | (1) |
Шигшээ баг‡ | |||
2004– | Кот-д'Ивуар | 53 | (6) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 17:03, 2010 оны 9 сарын 11 (UTC). † Гараа (Гоол). |
Түүний дүү Кот-д'Ивуарын шигшээ болон Манчестер Сити багт тоглодог багийн хамтрагч Коло Туре юм. Түүнчлэн тэдний дүү Ибрахим нь Египетэд хөлбөмбөг тоглодог юм.
Туре Кот д'Ивуарын Мимозас хэмээх хөлбөмбөгийн багийн өсвөрийн сургуульд элсэн орж, энэ спортод анхны хичээлээ заалгаж байв. Европ руу гарах боломж олдсонд олзуурхсан Туре Бельгийн Беверен, Украйны Металлург Донецк багуудад хоёр хоёр жил тоглож байжээ.
Туре 2005 онд Олимпиакос багт шилжин ирсэн юм.
2006 оны ДАШТ-д оролцоод удаагүй байтал буюу наймдугаар сард Турег Францын хөлбөмбөгийн лигийн Монако баг эгнээндээ элсүүлсэн юм.[2]
Туре Испанийн Барселона багтай 9 сая еврогийн гэрээ байгуулан 2007 оны наймдугаар сарын 26-нд Расинг Сантандер багтай хийсэн лигийн тоглолтонд анхны гараагаа хийж байв.[3]
Туре Барселона багаас Манчестер Сити баг руу 24 сая фунт стерлингээр шилжихээр болж, 2010 оны долоодугаар сарын 2-нд гэрээнд гарын үсгээ зурж, 42 дугаарын өмсгөлтэйгээр тоглохоор болсон юм. Тэрээр долоо хоногт 200000 фунтын цалин авдаг гэдгээрээ Премьер лигийн хамгийн өндөр цалинтай тоглогч болж буй.[4] Есдүгээр сарын 19-нд Туре шинэ багтаа анхны гоолоо Уиган Атлетик багийн хаалгыг мялаан авчирч авчирч бав.
Есдүгээр сарын 19-ний байдлаар[5]
Баг | Улирал | Лиг | Цом[6] | Европ[7] | Бүгд | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | ||
Мимозас | 2001 | ||||||||
Беверен (Бельгийн хөлбөмбөгийн нэгдүгээр дивиз) |
1999–02 | 28 | 0 | 28 | 0 | ||||
2002–03 | 30 | 3 | 90 | 8 | |||||
2003–04 | 12 | 0 | 12 | 0 | |||||
Бүгд | 70 | 3 | 70 | 3 | |||||
Металлург Донецк | 2003–04 | 11 | 1 | 0 | 0 | 11 | 1 | ||
2004–05 | 22 | 2 | 2 | 1 | 4 | 1 | 28 | 4 | |
Бүгд | 33 | 3 | 2 | 1 | 4 | 1 | 39 | 5 | |
Олимпиакос | 2005–06 | 19 | 3 | 6 | 0 | 25 | 3 | ||
Бүгд | 19 | 3 | 6 | 0 | 25 | 3 | |||
Монако | 2006–07 | 27 | 5 | 2 | 0 | 29 | 5 | ||
Бүгд | 27 | 5 | 2 | 0 | 29 | 5 | |||
Барселона | 2007–08 | 26 | 1 | 3 | 0 | 9 | 1 | 38 | 2 |
2008–09 | 25 | 2 | 6 | 1 | 12 | 0 | 43 | 3 | |
2009–10 | 23 | 1 | 3 | 0 | 11 | 0 | 37 | 1 | |
Бүгд | 74 | 4 | 12 | 1 | 32 | 1 | 118 | 6 | |
Манчестер Сити | 2010–11 | 4 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 5 | 1 |
Бүгд | 4 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 5 | 1 | |
Нийт | 227 | 19 | 16 | 2 | 43 | 2 | 286 | 23 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.