![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5b/Eris_and_dysnomia2.jpg/640px-Eris_and_dysnomia2.jpg&w=640&q=50)
Эрида
From Wikipedia, the free encyclopedia
Эрида, албан ёсоор 136199 Эрида нь нарны аймгийн (тэмдэг: ),[12] хамгийн том одой гараг, нарыг шууд тойрон эргэж буй ес дэх том биет юм. Диаметр нь 2,500 км орчим бөгөөд Дэлхийн вангаас 27% орчмоор их масстай.[9][13]
![]() Эрида (төв) ба Дисномиа (хажуудах). Хаббл сансрын дуран авай. |
|||||||
Нээлт
| |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Нээсэн хүн | Майкл Браун, Чад Трухилло, Дэвид Рабиновиц[1] |
||||||
Нээсэн огноо | 2005 оны 1 сарын 5[2] | ||||||
Нэршил
| |||||||
БГТ нэршил | 136199 Eris | ||||||
Өөр нэр | 2003 UB313[3] | ||||||
Бага гаргийн ангилал |
одой гараг, TNO, плутоид, SDO[4][5] |
||||||
Орбит[6] | |||||||
Эрин 2006 оны 3 сарын 6 (өдөр 2453800.5)[7] |
|||||||
Апоцентр | 97.56 а.н. 14.60X109 км |
||||||
Перицентр | 37.77 а.н. 5.65X109 км |
||||||
Их хагас тэнхлэг | 67.67 а.н. 10.12X109 км |
||||||
Эксентриситет | 0.441 77 | ||||||
Орбитын үе | 203,600 өдөр 557 жил |
||||||
Дундаж орбитын хурд | 3.436 км/с | ||||||
Дундаж гажилт | 197.634 27° | ||||||
Хазайлт | 44.187° | ||||||
Өгсөгч уулзварын уртраг | 35.869 6° | ||||||
Перицентрийн аргумент | 151.430 5° | ||||||
Дагуул | 1 | ||||||
Физик шинж чанар
| |||||||
Дундаж радиус | 1300+200−100 км[8] | ||||||
Масс | (1.67±0.02)X1022 кг[9] | ||||||
Экваторын гадаргын гравитацын хүч | ~0.8 [хурдатгал | ||||||
Экватор дахь эргэх үе |
> 8 цаг? | ||||||
Албедо | 0.86 ± 0.07 | ||||||
Гадаргын темп. (ойролцоогоор) |
| ||||||
Үзэгдэх гэрэлтэлт | 18.7[10] | ||||||
Абсолют гэрэлтэлт (H) | −1.12 ± 0.01[6] | ||||||
Өнцгийн диаметр | 40 milli-arcsec[11] |
Эридаг анх 2005 оны 1 сард Паломар одон орон судлалын төвд Майкл Брауны ахалсан баг нээсэн бөгөөд тухайн жилийн төгсгөлд үүнийг нотолжээ. Эрида нь куйперийн бүсээс цааш орших сарнисан диск гэх хэсэгт орших тэнгэрийн вангаас цааших биет юм. Дисномиа гэх нэг дагуултай ба сүүлийн үеийн судалгаагаар өөр дагуултай байх баталгаа олдоогүй ажээ. Одоогийн байдлаар нарнаас 96.7 а.н.[10] буюу дэлхийн вангаас гурав дахин их зайд оршдог. Зарим сүүлт одыг тооцолгүйгээр Эрида болон түүний дагуул нь одоогоор мэдэгдэх нарны аймгийн хамгийн хол орших биетүүд юм.[2]
Эрида нь дэлхийн вангаас том учраас түүнийг нээсэн хүмүүс болоод НАСА-гийнхан нь тус биетийг нарны аймгийн арав дахь гараг гэж байв. Энэ хэрэг болон түүнтэй ойролцоо хэмжээтэй биес ирээдүйд нээгдсэний улмаас Олон Улсын Одон Орны Холбоо гараг гэсэн үгийг анх удаа тодорхойлох болжээ. Ийнхүү 2006 оны 8 сарын 24-ний гаргийн тодорхойлолтоор Эрида болон Дэлхийн ван, Церера, Хаумеаг "одой гараг" гэсэн шинэ ангилалд багтаах болжээ.[14]