Энэтхэгийн Премьер лиг
From Wikipedia, the free encyclopedia
Энэтхэгийн Премьер лиг нь Энэтхэгийн арван хотоос бүрдсэн арван баг өрсөлддөг мэргэжлийн эрэгтэй крикетийн лиг юм. Энэ лиг нь 2007 онд Энэтхэгийн Крикетийн хяналтын зөвлөлөөс үүсгэн байгуулагдсан.[1]
Энэтхэгийн Премьер лиг бол дэлхийн хамгийн олон оролцогчтой крикетийн лиг бөгөөд 2014 онд бүх спортын лигүүдийн дунд ирц дундажаар зургадугаарт жагссан. [2] 2010 онд Энэтхэгийн Премьер лиг нь YouTube дээр шууд цацагдсан дэлхийн анхны спортын арга хэмжээ болсон.[3][4] 2019 онд IPL брэндийн үнэлгээ 6.3 тэрбум доллар болсон.[5]