![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/31/Flag_of_Equatorial_Guinea.svg/langmn-640px-Flag_of_Equatorial_Guinea.svg.png&w=640&q=50)
Экваторын Гвиней
From Wikipedia, the free encyclopedia
Экваторын Гвинейн Бүгд Найрамдах Улс, нийтлэг нэршил нь Экваторын Гвиней (исп. Guinea Ecuatorial, Франц: Guinée équatoriale, порт. Guiné Equatorial) нь Субсахарын Африкт орших улс юм. Эх газарт орших хэсэг нь умард талаараа Камерунтай, дорнод ба өмнөд талаараа Габонтой хиллэх бол өрнөдөд нь Гвинейн булан бий. Энэ улсын нутаг дэвсгэрийн хамгийн өмнөд цэг нь Аннобон арал бөгөөд экватороос өмнө зүгт 156 км-т, үлдсэн нутаг дэвсгэр нь экваторын хойд талд оршино. Хэдийгээр тус улсын нэрэнд экваторын гэдэг үг байгаа боловч улсын нутаг дэвсгэрийн нь хаагуур нь ч экватор дайрдаггүй аж.
Экваторын Гвинейн Бүгд Найрамдах Улс | |
---|---|
Төрийн дуулал: Caminemos pisando las sendas de nuestra inmensa felicidad (Испани) Асар их аз жаргалынхаа замаар алхацгаая | |
Нийслэл | Малабо (одоогийн) Сьюдад де ла Пас (баригдаж буй) 3°45′N 8°47′E |
Томоохон хот | Малабо |
Албан ёсны хэл | |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Жагсаалт
|
Угсаатны бүлгүүд (2020[3]) |
|
Шашин (2020)[4] | |
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл ноёрхогч намын ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс (дарангуйлал)[5][6] |
• Ерөнхийлөгч | Теодоро Обианг Нгема Мбасого |
• Дэд Ерөнхийлөгч | Теодоро Нгема Обианг Манге |
• Ерөнхий Сайд | Мануэла Рока Ботей |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Тусгаар тогтнол (Испаниас) | |
• Тунхагласан | 10 сарын 12, 1968 |
Газар нутаг | |
• Нийт | 28,050 км2 (141) |
• Усны эзлэх талбай (%) | бага |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 1,679,172[7] (154) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | $27.959 тэрбум (148) |
• Нэг хүнд ноогдох | $18,127[8] |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | $16.012 тэрбум (133) |
• Нэг хүнд ноогдох | $8,462[9] |
ХХИ (2021) | ▲ 0.596[10] дундаж · 145 |
Мөнгөний нэгж | Төв Африкийн франк (XAF) |
Цагийн бүс | UTC+1 (БАЦ) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +240 |
Домэйн нэр | .gq |
Урьдны испанийн колони байсан тус улсын хүн амын дийлэнх нь фангууд бол цөөн тооны бүби байна. Экваторын Гвиней нь тэнгисийн эрэг дагуу их хэмжээний газрын тосны баялагтай боловч түүнээс олсон ашгийг нь цөөн тооны эрх мэдэл бүхий улс төрчид л хүртдэг байна. Нэг хүнд ногдох орлогын хэмжээгээрээ Европын Холбооны улсуудын дунджид хүрэх ч, ядуурлын түвшин өндөр.[11] Хүний эрх зөрчигдөх явдал нь эрс багассан боловч хууль эрх зүйн найдвартай орчин бүрдээгүй хэвээр байсаар байна.