From Wikipedia, the free encyclopedia
Эзэн Хаан Мэйжи (яп. 明治天皇; 1852 оны 11-р сарын 3 – 1912 оны 7-р сарын 30) буюу Их Мэйжи уламжлалт дэс дарааллаар Японы 122 дахь Эзэн Хаан бөгөөд 1867 оны 2-р сарын 3-наас 1912 онд насан эцэс болтлоо хаанчилсан.
Мүцүхито, Эзэн Хаан Мэйжи | |
---|---|
Японы Эзэн Хаан | |
Хаанчлал | 1867 оны 2-р сарын 3 - 1912 оны 7-р сарын 30 |
Япон | 睦仁, 明治天皇 |
Төрсөн огноо | 1852 оны 11-р сарын 3 |
Төрсөн газар | Японы Киото хот |
Өнгөрсөн огноо | 1912 оны 7-р сарын 30 |
Өнгөрсөн газар | Японы Токио хот |
Өмнөх | Эзэн Хаан Коомэй |
Удаах | Эзэн Хаан Тайшоо |
Их хатан | Шоокэн Хатан |
Хүүхэд | Ёшихито, Тоогү Ханхүү Масако Гүнж Фүсако Гүнж Нобүко Гүнж Тошико Гүнж |
Дуулал | Кими га Ёо |
Эцэг | Эзэн Хаан Коомэй |
Эх | Накаяма Ёшико |
Ургийн овог | Яматогийн угсаа |
Японы урьд өмнөх бүх эзэн хаадын адил түүнийг нас барснаас хойш нас барсных нь дараах нэрээр нэрлэж ирсэн. Түүнийг нас барахад тухайн эзэн хааны хаанчилж байсан эриний нэрийг нас барахад нь өгч байх шинэ уламжлал тогтсон. Мэйжийн эринд хаанчилж байсан тул түүнийг одоо Эзэн Хаан Мэйжи гэдэг.
Эзэн хааны өөрийнх нь нэр Мүцүхито (яп. 睦仁). Гадаад улсад түүнийг заримдаа Мүцүхито буюу Эзэн Хаан Мүцүхито гэх тохиолдол бий боловч, Японд эзэн хаадыг зөвхөн нас барсных нь дараах нэрээр нэрлэдэг.
Эзэн хааны өөрийнх нь нэрийг хэрэглэх нь япончуудад доромж сонсогдоно.
Түүнийг 1852 онд төрөх үед Япон ертөнцөөс тусгаарлагдсан, үйлдвэржилтийн өмнөх үеийн, феодалын улс байсан бөгөөд тус улсын 250 гаруй тархай бутархай эзэмшил газруудыг захирдаг Токүгава шоогүн, даймё нар ноёрхож байв. Түүнийг 1912 онд нас барах хүртэл Японд улс төр, нийгэм, үйлдвэрийн хувьсгал (Мэйжийн хувьсгал) хийгдэж, дэлхийн тавцан дээр их гүрнүүдийн нэг болон гарч иржээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.