From Wikipedia, the free encyclopedia
Эзэн Хаан Тайшоо (яп. 大正天皇; 1879 оны 8-р сарын 31 – 1926 оны 12-р сарын 25) уламжлалт дэс дарааллаар Японы 123 дахь Эзэн Хаан бөгөөд 1912 оны 7-р сарын 30-наас 1926 онд насан эцэс болтлоо хаанчилсан.
Ёшихито буюу Эзэн Хаан Тайшоо | |
---|---|
Японы Эзэн Хаан | |
Хаанчлал | 1912 оны 7-р сарын 30 - 1926 оны 12-р сарын 25 |
Япон | 大正天皇 |
Төрсөн огноо | 1879 оны 8-р сарын 31 |
Төрсөн газар | Японы Токио хот |
Өнгөрсөн огноо | 1926 оны 12-р сарын 25 |
Өнгөрсөн газар | Японы Канагава мужийн Хаяма хот |
Оршуулсан | Японы Токио хотын Хачиоожи |
Өмнөх | Эзэн Хаан Мэйжи |
Удаах | Эзэн Хаан Шоова |
Их хатан | Тэймэй Хатан |
Хүүхэд | Хирохито, Мичи Ханхүү Ясүхито, Чичибү Ханхүү Нобүхито, Такамацү Ханхүү Такахито, Микаса Ханхүү |
Дуулал | Кими га Ёо |
Эцэг | Эзэн Хаан Мэйжи |
Эх | Янагивара Нарүко |
Ургийн овог | Яматогийн угсаа |
Эзэн хааны өөрийнх нь нэр Ёшихито (яп. 嘉仁). Японы зан заншлын дагуу эзэн хаан хаанчлах хугацаандаа нэргүй байдаг бөгөөд зөвхөн Эзэн хаан гэж нэрлэгддэг. Японы бусад бүх эзэн хаадын адил түүнийг нас барснаас нь хойш өөрийнх нь хаанчлалын эриний нэрээр нэрлэдэг. Тайшоогийн эринд хаанчилж байсан тул түүнийг одоо Эзэн Хаан Тайшоо гэдэг.
Гадаад улсад түүнийг заримдаа Ёшихито буюу Эзэн Хаан Ёшихито гэх тохиолдол бий боловч, Японд эзэн хаадыг зөвхөн нас барсных нь дараах нэрээр нэрлэдэг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.