Эдинбург
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Эдинбург (Англи: Edinburgh; Шотланд гаэл хэл: Dùn Èideann) нь Нэгдсэн Вант Улсын хэсэг Шотландын нийслэл бөгөөд Глазгогийн дараа хоёр дахь том хот нь юм. Шотландын 32 орон нутгийн засгийн газрын зөвлөлийн газар нутгуудын нэг ба Нэгдсэн Вант Улсын долоо дахь том хот болно.
Эдинбург
Dùn Èideann | |
---|---|
Эдинбург Хот | |
Хоч: "Auld Reekie", "Edina", "Умардын Афин" | |
Nisi Dominus Frustra (Latin) Without the Lord, all is in vain | |
Бүрэн эрхт улс | Нэгдсэн Хаант Улс |
Улс | Шотланд |
Тойрог | Эдинбург хот |
Байгуулагдсан | МЭ 7-р зуунаас өмнө |
Өөрийн удирдлагатай | 1124 |
Хотын статус | 1633[3] |
Засаг захиргаа | |
• Төрөл | Нэгдмэл эрх мэдэл |
• Захирагч биет | Элинбург хотын зөвлөл |
• Эдинбургийн цэргийн лорд | Роберт Олдриж |
Газар нутаг | |
• Хот | 119 км2 (46 бээр2) |
• Хотын нутаг (Суурин)[5] | 126 км2 (49 бээр2) |
• Тойрог[6] | 263 км2 (102 бээр2) |
Өндөр | 47 м (154 фут) |
Хүн ам | |
• Хот | 506,520 |
• Нягтрал | 4,300/км2 (11,000/бээр2) |
• Хотын нутаг (Суурин) | 530,990 |
• Нягтрал | 4,200/км2 (11,000/бээр2) |
• Бөөгнөрөл | 901,455 |
• Тойрог | 514,990 |
• Нягтрал (Тойрог) | 1,955/км2 (5,060/бээр2) |
• Хэл(нүүд) | Англи хэл Скотс хэл |
ДНБ | |
• Тойрог | £31.802 тэрбум (2022) |
• Нэг хүнд ноогдох | £60,764 (2022) |
Цагийн бүс | UTC±0 (ГСЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+1 (БЗЦ) |
Шуудангийн код | EH1-17, EH28-30 |
Бүсийн дугаар | 0131 |
ISO 3166-2 | GB-EDH |
ONS код | S12000036 |
Гол нисэх буудал | Эдинбургийн нисэх онгоцны буудал |
Вэб сайт | www |
Албан ёсны нэр | Эдинбургийн хуучин ба шинэ хот |
Шалгуур | Соёлын: ii, iv |
Эшлэл | 728 |
Бүртгэл | 1995 (19 дэх чуулган) |
Албан ёсны нэр | Форт гүүр |
Шалгуур | Соёлын: i, iv |
Эшлэл | 1485 |
Бүртгэл | 2015 (39 дэх чуулган) |
Эдинбург нь Шотландын зүүн өмнөд хэсэгт, Төвийн Бүсийн зүүн эрэг дээр, Ферт-оф-Фортын дагуу, Хойд тэнгисийн орчим оршдог. Ширүүн тэгш бус нутаг дэвсгэр, дундад зууны үеийн болон Жорж хаадын үеийн архитектур зэргээс болж Европын хамгийн үзэсгэлэнт хотуудын дунд тооцогддог.
Энэ хот нь Эдинбург хотын зөвлөлийн газар нутгийг үүсгэдэг бөгөөд энэ нь Эдинбург хот ба 78 км² нутагтай хөдөөний бүсийг оролцуулдаг.
1437 оноос Скоуныг орлож Шотландын нийслэл болсон бөгөөд Шотландын парламент байрладаг газар юм. Эдинбург нь гэгээрлийн үеийн гол төвүүдийн нэг байсан бөгөөд үүнд Эдинбургийн Их Сургууль тэргүүлэн оролцож, хот нь "Умардын Афин" хочтой болжээ. Эдинбургийн Хуучин тосгон, Шинэ тосгоны дүүргүүд нь 1995 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өв хэмээн тэмдэглэгдсэн байна. Хот дотор 4,500 гаруй барилга, 448,625 хүн оршин суудаг (2001 оны тооллогоор).
Эдинбург | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Эдинбург
Эх сурвалж: WMO |
Эдинбург хот нь 8 сарын эхнээс дөрөв орчим 7 хоногийн туршид зохион байгуулагддаг, албан ёсны ба хувийн наадам фестивалиудаас бүрдсэн Эдинбургийн наадмаараа алдартай бөгөөд энэ үед хотын хүн амтай ойролцоо тооны жуулчид ирдэг байна. Эдгээрт Эдинбург Фринж (дэлхийн хамгийн том соёл урлагийн фестиваль), Эдинбургийн хошин урлагийн наадам (дэлхийн хамгийн том хошин урлагийн фестиваль), Эдинбургийн олон улсын наадам, Эдинбургийн цэрэг армийн шивээс, Эдинбургийн киноны наадам, Эдинбургийн олон улсын номын наадам зэрэг орно.
Эдинбург нь Европын аялал жуулчлалын томоохон бүс бөгөөд жилд 12 орчим сая жуулчид ирдэг. Нэгдсэн Вант Улс дотроо жуулчдаараа Лондоны дараа хоёрт ордог.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.