From Wikipedia, the free encyclopedia
Эвэнх өөртөө засах хошуу[1] (Хятад: 鄂温克族自治旗 Èwēnkèzú Zìzhìqí) - Бүгд Найрамдах Хятад Ард Улс дотор Өвөр Монголын өөртөө засах орны аймгийн түвшний Хөлөнбуйр хотод харъяалагддаг өөртөө засах хошуу.
Нутаг дэвсгэр - 19,111 км², 2000 оны тооллогоорх хүн амын тоо - 146,808.[2] Хошууны захиргааны газар Баянтохой балгасанд байрладаг. Эвэнх угсаатны хувьд Хятад дахь хамгийн дээд (улсын гуравдугаар) түвшний өргөмжит засаг захиргааны нэгж нь болдог.
Хүн амын дийлэнх олонхийг Хятадууд эзлэдэг бол 27,517 Монголчууд 18.74%-г эзлэж байна. Онцгойлон дурдахад тус хошуунд Хятад дахь Буриад Монголчуудын төвхнөсөн нутаг болох "Шинэхэн" (бур. Шэнэхэн) баруун, зүүн хоёр сум байдаг. Мөн Имин голын эргээр Өөлд Монголчууд байдаг ажээ.
Эвэнх өөртөө засах хошууны нутаг доорх нэгжүүдэд хуваагддаг:
Ард түмэн | Тоо | Хувь |
---|---|---|
Хятад үндэстэн | 89,780 | 61,15 % |
Монгол үндэстэн | 27,517 | 18,74 % |
Дагуур ястан | 13,943 | 9,5 % |
Хамниган ястан | 9,733 | 6,63 % |
Манж үндэстэн | 3,775 | 2,57 % |
Хотон үндэстэн | 1,400 | 0,95 % |
Солонгос үндэстэн | 235 | 0,16 % |
Орос үндэстэн | 159 | 0,11 % |
Шивэ ястан | 85 | 0,06 % |
Орчон омог | 78 | 0,05 % |
Бусад | 103 | 0,08 % |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.