Цахар
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Цахар (мо.б. čaqar) — 14-17-р зууны үеийн нөлөө бүхий монгол аймаг, зүүн монголын нэгэн түмэн, өдгөө олонхид нь тоо бүртгэл алдарч гээгдсэн ястан. Цахар ястны хэлэлцэх монгол хэлний аялгууг цахар аялгуу гэх бөгөөд монгол хэлний халх, ордосыг бас багтаасан төв аялгуунд хамаатуулж ойлгоно. Батмөнх даян хаан улсаа зургаан түмэн болгон өөрчлөн байгуулсны нэг түмэн нь цахар байсан. Түүнээс хойших Лигдэн хүртэлх хаад бүгдээр цахар нутагт сууж, цахар түмнийг өөрийн гараар эзэн мэдэж байжээ. Манжид цахар түмэн эзлэгдсний дараа цахараас манж хааны гэр бүлд бэр буусан нь цөөнгүй. 1636 онд цахарын Могулай Баатар босч тэмцээд дийлдэн аргагүйн эрхэнд албат иргэдийн хамт говийг туулан Хотогойдын Алтанханд дагаар орсон байна. 1675 онд Лигдэн хааны ач Бүрни чин ван, Лувсан тайж нар 2000 гаруй цэргээр бослого гаргаж дарагдсны дараа, Энх Амгалан хаан Цахар хошууг татан буулгаж, Датун болон Сюаньхуа хотын ойр нутагт шилжүүлэн суулгахдаа найман хошуун хуваан хошуу бүрийг Чуулалт хаалган хотод суудаг хэфэй амбанд захирагддаг бүгдийн дарга гэдэг тушаалтан томилогдон захирч байсан. Ингэж манж амбанд шууд захирагдах болсноор, Цахар найман хошууг байгуулжээ. Чингийн цэрэг Зүүнгарыг буулган авсны дараа 1758 онд Шинжааны Или руу харуулын албанд цахаруудаас нүүлгэсэн. Шинжаанд очсон цахаруудын үр сад өдгөө торгууд, өөлдтэй цуг Борталд аж төрж байна. 1911 онд Богд Хаант Монгол Улс байгуулагдахад Шинжаанаас Сумъяа бэйс цахар, өөлд 116 өрх ардаа дагуулан Оросоор дамжин явсаар Ар Монголд ирж, шинэ тулгар Монгол Улсдаа хүчээ өргөжээ. Хиагтын баруунтаа газар авсан тэднийг Сэлэнгийн цахарууд гэдэг.
Нийт хүн ам | |
---|---|
≈ 299,000 (таамаг) | |
Томоохон хүн амтай улсууд | |
Хятад (1987 он) | ≈ 299,000[1] |
Монгол (2010 он) | 132[2] |
Хэлнүүд | |
Монгол хэл бичиг, хятад хэл бичиг | |
Шашин | |
зарим нь буддын шашинтан (шарын шашинтан), зарим нь шашин шүтдэггүй, зарим нь уул усаа шүтэн тахидаг | |
Холбоотой угсаатны бүлэг | |
Баарин, найман, үзэмчин, халх г.м бусад монгол үндэстэн, монгол угсаатан |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.