Цагааны Цэгмид (* 1905 онд Булган аймгийн Сайхан сум; † 1963 оны 7 сарын 23-нд Улаанбаатарт) нь Монгол Улсын Ардын Жүжигчин цолыг анхлан буюу 1942 онд хүртсэн, Төрийн шагналт, Монголын XX зууны манлай театр, киноны нэрт жүжигчин юм.

Quick Facts Цагааны Цэгмид, Төрсөн ...
Цагааны Цэгмид
7 нас хүртлээ Манджавын Батсүх, 7 наснаасаа хойш Цэвэгмид, дараа нь Цэгмид, тэгээд Цагааны Цэгмид
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилжүжигчин
Идэвхтэй1932 - 1963 он (31 жил)
ХүүхэдТаван хүүхэд. Төмөрбаатар, Төмөрхуяг хоёр жүжигчин
Close

Намтар

Тэрээр 1905 онд Түшээт хан аймгийн Хүдэр харуул сумын нутаг "Сүвсүүлийн баруун бэлчир" гэдэг газар Хульжийн голын Хөх бууц өвөлжөөнд төрсөн бөгөөд жинхэнэ нэрийг нь Манджавын Батсүх гэдэг байв. Эх Манджав нь Батсүх хэмээх нэрийг зүүн чихэнд нь гурвантаа шивнэсэн авч долоон настай байхдаа хүндээр өвдсөний улмаас нэгэн лам түүнд Цэгмид хэмээх нэрийг хайрласан байна. Хүүгээ өөрөөрөө овоглож байсан эх нь энэ үед Харуулын Цагаанбандитай гэр бүл болсон тул түүгээр овоглосноор Цагааны Цэгмид гэгдэх болсон байна. Багадаа гэр бүлийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд шилжин суурьшжээ.

Тэрбээр 18 наснаас өрх толгойлон, мал маллах, ан гөрөө хийх, өвс хадах, мод түлээ бэлтгэх, үхэр тэрэг хөллөн жин тээх, тэрэг шаах, байшин барих, хоршооны манаач, ойн цагдаа хийх, хамтралын сургагч зэрэг олон ажил хийж амьдарлаа залгуулж байжээ.

1932 оны хавар түр цэрэгт тэнцсэн учир Улаанхуарангийн пулемётын суманд цэргийн алба хааж байгаад ЗХУ-д цэргийн нисэхийн сургуульд тэнцсэн боловч театрын хөгжимчин, жүжигчин, жүжгийн зохиолч Лувсангийн Дамдинбазарын дэмжлэгээр урлагийн хүн болохоор шийджээ.

Ц.Цэгмид 1932 оны 9-р сарын 1-нд Төв Театрт дагалдан жүжигчнээр ороод насан эцэслэх хүртлээ ажилласан. Нэрт жүжигчин маань 1963 онд уушгины өвчний улмаас нас баржээ.

1934 онд тэрээр Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" дуулалт жүжгийн Юндэнгийн дүрд анх тоглосон жүжигчин юм.

1941 онд "Шарай голын гурван хаан" жүжгийн Цасчихэр баатар, "Гайхамшигт лимбэ" жүжгийн Лимбийн хаанд залуу насаа мөнхлөн үлдээсэн тэрбээр 1946 онд Монголын кино урлагийн манлай бүтээлээр шалгарсан "Цогт тайж" киноны гол дүрд гарамгай сайн тоглож, Монгол Улсын Ардын жүжигчин цолыг бусад жүжигчдээсээ түрүүлж хүртсэн байдаг.

Гэр бүл

Ц.Цэгмид нас бие гүйцэж 1924 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяа Дувааны Долгоржавтай гэр бүл болж, таван хүүхдийн ээж, аав болсон байна.

Тэрээр 5 хүүхэдтэй бөгөөд хүү МУГЖ Цэгмидийн Төмөрбаатар, жүжигчин Цэгмидийн Төмөрхуяг хоёр нь чөлөөт уран бүтээлч, харин охин Цэгмидийн Уртнасан нь СУИС-д төгөлдөр хуурын багшаар ажиллаж, хойч үеэ бэлдэж явна.

Сүүлд хүүхдүүд нь нийлж "Цагааны Цэгмид" нэртэй урлаг дэмжих сан байгуулжээ.

Тайзнаа бүтээсэн дүрүүд

More information Зохиолч, Жүжгийн нэр ...
ЗохиолчЖүжгийн нэрДүрийн нэрОн
Ч.РаднаабазарЭнэ ямар ёс вэ?Доной1931
С.БуяннэмэхЭрдэнийн соёмбот эрэлхэг жанжин СүхбаатарСүхбаатар1933
Д.НацагдоржУчиртай гурван толгойЮндэн1934
Д.Нацагдорж, Д.НамдагБи бишГамин цэргийн генерал1934
Ши.АюушХарц Дамдин, хатан ДолгорДамдин1935
ОчирӨвгөн бүргэдExample1935
Н.В.ГогольБайцаагч түшмэлХотын дарга1935
Д.НамдагТэмцэлНаранбат1937
Д.НамдагАмь ба амьдралын үнэБуяндалай1937
Лопе де ВегаХонины булагФрондос1937
Д.НамдагШинэ замСүхбаатар1938
Д.НамдагСүрэг чоноШушмаа1938
Ж.Б.МольерСкапенийн дамшиглалСкапен1939
Э.ОюунГайхамшигт лимбэХаан1940
Д.НамдагШарай голын гурван хаанЦасчихэр1941
Э.ОюунТалын баатарСүй-Шү-Жан1943
К.СимоновОрос хүмүүсСафанов1943
Э.ОюунАмарсанааМанжийн хаан1944
Б.Бааст, Ц.ЦэдэнжавИйм нэгэн хаан байжээХарууцга баатар1946
Ч.ОйдовЗамДоной1947
Ч.ОйдовДалан худалчСэнгээ1948
Д.Нацагдорж, Д.НамдагЗалуу үеНямжав1949
А.БаряновТэр талдМудзимур сан1950
А.ПаповЛенины гэр бүлВладимир Ильия1951
А.КорнейчукБүрлэгний төгөлПетр Морозов1952
Л.ВанганЭмч нарӨлзий1953
Ч.Лодойдамба, Д.СэнгээӨөрийн замаарДорж1955
М.ШолоховСэтгэлийг шинэтгэсэн ньАхваткин1959
Ч.ЧимидБосгон дээрПүрвээ1960
М.ГорькийШаарлагдсан хүмүүсжүжигчин1962
Л.ВанганАрвай хээрийн талдОсор1962
Close

Дэлгэцнээ бүтээсэн дүрүүд

More information Киноны нэр, Дүрийн нэр ...
Киноны нэрДүрийн нэр
СүхбаатарЭрдэнэ гүн, Сүй-Шү-Жан
Цогт тайжЦогт тайж
СэрэлтДаш
Нүгэл буянХүрээ Нямзав
Улаанбаатарт байгаа миний аавдМанаач өвгөн
Түмний нэгБагш
Алтан өргөөСүмбээгийн Аав
Close

Тайлбар

  • Жүжигчний нэрийг Цэгмид, Цэгмэд гэж хоёр янзаар бичсэн нь тохиолдоно.

Шагнал

  • Монгол Улсын Гавьяат жүжигчин, 1941 он[1]
  • Монгол Улсын Ардын жүжигчин, 1942 он[1]
  • Монгол Улсын Төрийн шагнал, 1946 он
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Эх сурвалж

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.