Хүчү
From Wikipedia, the free encyclopedia
Хүчү[1] (?-1236) бол Их Монгол Улсын Хиад Боржигин овгийн Өгэдэй хааны гуравдугаар хөвүүн юм. Тэрээр Гүюг, Хүдэн нарын дүү болно. "Судрын чуулган"-д түүний тухай "... Энэ хөвүүн маш их ухаантай, эрх дураараа байх хувь тавилан заяажээ..."[2] гэж бичсэн байдаг. Өгэдэй хаан амьд ахуйдаа Хүчүгээр өөрийн хаан суудлыг залгамжлуулахаар зарлиг буулгаж, хунтайжаар өргөмжилж байсан хэдий ч 1236 онд Сүн улстай хийсэн дайнд амь үрэгджээ.