From Wikipedia, the free encyclopedia
Хорасан эсвэл Хурасан (Перс: خراسان Chorāsān, заримдаа Хорассан гэж бичих нь бий), хойд бүс нутагтай нь хамтад нь Хорасан ба Мā варā’ aн-нахр (араб-персээр خراسان و ما وراء النهر Ḫurāsān wa Mā warāʾ an-nahr)[1] гэдэг нь Төв Азид орших түүхэн бүс нутгийн нэр бөгөөд өнөөгийн Афганистан, Иран, Тажикистан, Узбекистан, Туркменистан улсуудын нутгийг хамардаг.
Хорасан гэх нэр нь дундад перс хэлнээс гаралтай үг бөгөөд «Дорно дахин», «Өглөөний орон», «Мандах нарны орон» гэсэн утгатай аж.[2][3] Энэ үгийг Антуан Гилайн (1939)[4] ба Хенрик Самуэл Ниберг нар илүү дэлгэрэнгүй тайлбарласан: Хорасан (дундад персээр xwarāsān) нь дундад перс хэлний «xwar» (орч. нар) болон парфян хэлний үйл үг «ās» (ирэх) гэдгээс гаралтай ба утгыг үгчилбэл нь «мандах нар» юм.
Зүүн хойд Ираны бүс нутаг нь баруун талаараа Каспийн тэнгистэй, зүүн зүгт Хиндүкүшийн нуруу, умард зүгт мөн л түүхэн бүс нутаг болох Мавереннахр ба Хорезмын бүс нутгуудын хооронд хиллэн оршино. Хорасаны хойд хэсэг нь Туркестанд, өмнөд хэсэг нь Систаны цөлийн бүсэд харьяалагдана. Баруун өмнөд талд урьдын Ираны Хорасан аймгийн Табас, Курайн гэсэн хоёр баянбүрд тус түүхэн бүс нутгийн хилийг бүрдүүлдэг байв. Ал-Балазури өөрийн бичсэн «Байлдан дагууллын ном» номондоо «Хорасаны хоёр хаалга» (bābā Ḫurāsān) хэмээн нэрийдсэн байдаг.[5]
Хорасан дахь чухал хотуудын тоонд Бухар, Мерв, Самарканд, Балх, Кабул, Газни, Херат, Машхад, Түс, Нишапур зэрэг орно.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.