From Wikipedia, the free encyclopedia
Хойд Дакота (Англи: North Dakota) нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Өрнөд ба Өрнөд бүсэд оршдог АНУ-ын муж улс. Хойд Дакота нь нутаг дэвсгэрээр 19-т, хүн амаар 48-д ордог ба 2006 оны байдлаар дөнгөж 640 мянган хүн амтай болсон. Хойд Дакотаг анх Дакотагийн Нутаг Дэвсгэрийн хойд хагасыг тасдан авч байгуулсан бөгөөд 1889 оны арваннэгдүгээр сарын 2-нд Холбоонд 39 дэх муж улсаар нэгджээ.
Хойд Дакота Муж Улс State of North Dakota | |||||||||||
| |||||||||||
Албан ёсны хэл | англи | ||||||||||
Нийслэл | Бисмарк | ||||||||||
Хамгийн том хот | Фарго | ||||||||||
Нутаг дэвсгэр | АНУ-д 19-д орно | ||||||||||
- Нийт | 183,272 км² | ||||||||||
- Өргөн | 340 км | ||||||||||
- Урт | 545 км | ||||||||||
- Усны эзлэх % | 2.4 | ||||||||||
- Өргөрөг | 45° 56′ N - 49° 00′ N | ||||||||||
- Уртраг | 96° 33′ W - 104° 03′ W | ||||||||||
Хүн ам | АНУ-д 48-д орно | ||||||||||
- Нийт | 639,715 (2007 оны тооцоо)[1] | ||||||||||
- Нягтшил | 3.58/км² АНУ-д 47-д орно | ||||||||||
Өндөр | |||||||||||
- Хамгийн өндөр цэг | Вайт Батте[2] 1,069 м | ||||||||||
- Дундаж | 580 м | ||||||||||
- Хамгийн нам цэг | Умардын Ред гол[2] 229 м | ||||||||||
АНУ-д нэгдсэн | 1889 оны арваннэгдүгээр сарын 2 (39) | ||||||||||
Амбан захирагч | Жон Хөвен (БНН) | ||||||||||
Дэд захирагч | Жэк Далримпл (БНН) | ||||||||||
АНУ-ын сенатчид | Кент Конрад (АН) Байрон Дорган (АН) | ||||||||||
Конгрессын төлөөлөгчид | Жагсаалт | ||||||||||
Цагийн бүс | Төв: UTC-6/-5 | ||||||||||
Товчлолууд | ND US-ND | ||||||||||
Вэбсайт | www.nd.gov | ||||||||||
Миссури гол муж улсын баруун хэсгээр урсан өнгөрч, Гарризон далангийн ард Сакакавеа нуурыг үүсгэдэг. Муж улсын баруун хагас нь толгодорхог ба хүрэн нүүрс, газрын тос агуулна. Зүүн зүгт Умардын Ред гол үржил шимжтэй газар тариалангийн талбай бүхий Ред голын хөндийг бүрдүүлдэг. Хойд Дакотагийн эдийн засаг, соёлд хөдөө аж ахуй удаан хугацаагаар зонхилж байв.
Муж улсын нийслэл нь Бисмарк, хамгийн том хот нь Фарго. Анхны нийтийн их сургуулиуд Гранд Форкс болон Фаргод бий. Америкийн Нэгдсэн Улсын Агаарын цэргийн хүчин Минот ба Гранд Форкст баазуудтай.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.