Ховд (хот)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ховд нь Ховд аймгийн төв юм. Ховд хот Буянт голын хөндийд 70 км2 талбай эзлэн Улаанбаатараас 1425 км зайтай газарт д.т.дээш 1406 м өндөрт оршино.
Ховд
Ховд ᠬᠣᠪᠳᠤ | |
---|---|
Жаргалант сум ᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩᠲᠤᠰᠤᠮᠤ | |
Улс | Монгол |
Аймаг | Ховд |
Байгуулагдсан | 1731 |
Газар нутаг | |
• Нийт | 70.0 км2 (27.0 бээр2) |
Өндөр | 1,395 м (4,577 фут) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 32,663 |
Цагийн бүс | UTC+7 |
Шуудангийн код | 84140 |
Бүсийн дугаар | +976 (0)143 |
Уур амьсгал | BWk |
Вэб сайт | http://khovd.gov.mn/ |
Баруун Монголын олон ястны өлгий Ховд хотын анхны суурь Эрдэнэбүрэн сумын нутаг Онгоцны улааны урд Согоот уулын зүүн хойт зүгт орших Ховд голын хөвөөний Улаанхаргана хэмээх газарт Монгол улсын түүхэнд Галданбошигт Хаан хэмжээн алдаршсан Галдан цэргийн бэхлэлт, тарианы суурин байгуулахад анх 1685 онд үүссэн гэж үздэг.
1762 онд Монгол Алтайн нуруунаас эх авсан үзэсгэлэнт Буянт голын хөндийд шилжин суурьшиж байгуулагдсан. Энэ үедээ Буянт голын урд эрэг дээр орших цэргийн бэхлэлт бүхий дөрвөлжин хэлбэртэй 3,5-4 метр өндөр Сангийн хот гэгдэх хэрэм, их бага нарийн зээл гудамжнаас бүрдсэн “Маймаачин гэгдэх худалдааны дүүрэг, Буянт голын хойд эрэг дээр орших Түгээмэл амаржуулагч хийд зэргээс бүрдэж байв. Ховд хот Монголын Баруун хязгаарын олон ястны улс төр, эдийн засаг, худалдаа, шашин шүтлэгийн төв болж чадсан юм. Сангийн хотод манжийн төрийн гол аппарат Хэвэй амбан байрлаж Монголчуудтай холбоотой хэргийг эрхлэн ажиллаж байжээ. Олноо өргөгдсөн Монгол улсын хаан 8 дугаар богд Жавзандамба Засгийн газрын 1912 оны эхээр цэргийн яамны Сайд Хатанбаатар Магсаржаваар цэрэг удирдуулан явуулснаар 1912 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манж хятадыг буулган авч Ховд хотыг чөлөөлжээ.
1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 1921 онд Ардын хувьсгалын ачаар тус хязгаар нутаг нь орчин үеийн хот болон хөгжих үндэс суурь тавигдсан юм.
1940 оноос Ховд аймгийн төв болж байсан бөгөөд 1952-09-04-нд АИХТ-ын зарлигаар Ховд аймгийн төвийг Жаргалант хот, 1961-06-20-ны өдрийн АИХТ-ийн зарлигаар Жаргалант хотыг Ховд хот гэж нэрлэжээ. 1952 оноос хойш Ховд хот өөрийн удирдлага бүтэцтэйгээр ажиллаж ирсэн юм.
УИХ-ын 1992 оны 23 дугаар тогтоолоор орон нутгийн төв хотуудыг сумын зохион байгуулалтад шилжүүлсний дагуу Жаргалант сум болсон юм. УИХ-ын 2003-01-02-ны өдрийн 02 тоот тогтоолоор Ховд хот нь баруун бүсийн тулгуур төв буюу улсын зэрэглэлтэй хот болсон.
Жаргалант сум, Ховд хот нь далайн түвшнээс дээш 1405 метрийн өндөрт оршдог. Эх газрын шинжтэй эрс тэс уур амьсгалтай.Чийгийн үзүүлэлтээрээ хуурай дулаавтар, уул хээрийн мужид байдаг. Улаанбаатар хотоос 1460 км, аймгийнхаа бусад сумаас 25-375 км зайтай, Буянт, Ховд, Дуут сумдтай хил залгаа оршдог.
Ховд | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Ховд
Эх сурвалж: wetterkontor.de |
Жаргалант сум Засаг захиргааны нэгж 12 багтай. Жаргалант суманд өөлд, халх, захчин, торгууд, урианхай, мянгад, дөрвөд, баяд, казак, үзэмчин зэрэг 10 гаруй үндэстэн ястнаас бүрдсэн 25279 хүн ам, 6858 өрхтэй. Хүн амын 12319 эрэгтэй, 12960 эмэгтэй байна.
Нийт хүн амын 68,23 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Одоо тус хотод Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралтанд оролцож байсан 28 иргэн аж төрөн амьдарч байна.
Жаргалант сумын хэмжээнд 910 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд үүнээс нөхөрлөл 121, хоршоо 67, хувьцаат компани 6, хязгаарлагдмал хариуцлагатай компани 137, төрийн өмчийн үйлдвэрийн газар 4, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 5, төсөвт газар 57, төрийн бус байгууллага15, салбар 13, төлөөлөгчийн газар 3, сумын харъяа ЕБС 7-н сургуульд 9000 гаруй сурагч, 11 цэцэрлэгт 1700 хүүхэд, Ховд их сургууль, ХААИС-ын салбар, Ховд-Эрдэм дээд сургууль зэрэгт нийт 2500 гаруй оюутан сурч суралцаж байна.
Сумын хэмжээнд Худалдаа үйлчилгээний Лут-Очир ХХК, мах боловсруулах экспортлох Буянт Катун ХК,Барилга угсралтын Ховд өргөө ХХК, Жаргалант Луу ХХК, Эрчим хүчний Барилга угсралтын Алтай трест, Баруун БОЭТөв, Олон улсын Нисэх онгоцны буудал, МҮЭХ-ны баруун бүсийн сургалтын төв, Дулаан үйлдвэрлэх, түгээх Бадамлах дөл ХК, Эрчим хүчний цахилгаан түгээх сүлжээ ХК, Ус олзворлох түгээх Шим ус ХК, харилцаа холбоо компани, арилжааны банк 6, төрөлжсөн зах 4, Зэвсэгт хүчний 123-р анги зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд хотын эдийн засаг нийгмийн хөгжилд томоохон байр суурь эзэлж байна.
Ховд хот нь төвөөс алслагдсан хэдий боловч Эрчим хүч, Зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтэцийн хөгжлөөрөө баруун бүсийн бусад хотуудаас харьцангуй хөгжилтэй . Одоо тус сум 19 км засмал зам, цэвэр усны шугам 17 км, бохир усны шугам 16 км, холбооны шугам 28 км, эрчим хүчний шугам 50-иад км, 260 га барилгажсан талбай 21 га асфальтан бетон зам талбайтай. Үүрэн телефон, шуудан холбооны үйлчилгээ нэвтэрсэн.
-Ховд хот нь баруун бүсийн тулгуур төв болж өргөжсөн.
-Ховдчууд үндэсний эрх ашгийн төлөө тэмцэж чаддаг баатарлаг, хөдөлмөрч ард түмэн
“Ажиллах хүчний нөөц ихтэй бөгөөд иргэд нь төрт ёсоо дээдлэх уламжлал, мэдрэмж сайтай, үндэстэн угсаатны хэл соёл, ёс заншлаа хадгалсан оюуны өндөр чадавхитай.
-Газар зүйн байршилын хувьд тохиромжтой ОХУ, БНХАУ, Казакстан улстай шууд харилцах гарцтай, түүгээрээ дамжин бусад улстай хамтын ажиллагаа түншлэлээ өргөтгөх өргөн сонголттой.
-Мал аж ахуй дунд үйлдвэрлэл, газар тариалан, гар урлалыг хослуулан хөгжүүлэх, уг бүтээгдэхүүнээр бусад аймаг хотын хэрэгцээг хангах зах зээлийн түшиц газар.
-Дээд боловсрол олгох, оношлогоо эмчилгээ хийлгэх, агаарын болон зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх соёл урлагийн болон бусад худалдаа үйлчилгээний төрөлжсөн байгууллагууд хөгжсөн.
-Ховд хот нь Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн улс төр, соёл шинжлэх ухаан, эдийн засаг нийгмийн хөгжлийн төв болж байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.