Энэ хуудас нь Монголын аймгийн тухай өгүүлнэ. Бусад утгыг, «
Ховд (салаа утга)»-с харна уу.
Ховд (ᠬᠣᠪᠳᠤ) нь Монгол улсын аймаг юм. Аймгийн төв нь Ховд хот. Ховд хот нь Улаанбаатараас 1,580 км, харин МУ-ын зүүн хязгаар болох Дорнод аймгаас 2300-аад км-н зайд оршдог.
Quick Facts Ховд аймаг ᠬᠣᠪᠳᠤᠠᠶᠢᠮᠠᠭ, Улс ...
Close
Ховоо ховил хотгор хөндийг Ховд гэнэ.1755 онд Манж нар Зүүнгарын хаант улсыг эзэлж авсны дараа Зүүнгарын уламжлалт засаг захиргааны хэлбэрийг эвдэн Манж чин улсын Ховдын хязгаар хэмээх засаг захиргааны зохион байгуулалтыг бий болгожээ.
Ховд хязгаар гэдэгт Дөрвөдийн нэг чуулган хоёр аймаг, 16 хошуу, Торгуудын чуулган гурван хошуу, Алтайн Урианхайн 7 хошуу, Захчины хоёр хошуу, Өөлд, Мянгадын нэг нэг хошуу тус тус багтаж байв.
Богд хаант улсын үед Ховдын хязгаар нь Монгол Улсын зургаан аймгийн хоёр нь болжээ. Дөрвөдийн Зүүн гарын Бат-Ерөөлт төгс хүлэг Далайхан аймаг 12 хошуутай хөвөөт цагаан өнгөт тугтай, Баруун гарын Зоригт хан аймаг нь 15 хошуу, хөвөөт шар тугтай байжээ.1921 оны хувьсгалын дараа баруун хязгаарын ар түмний анхдугаар хурал “Дөрвөд” хэмээх яс угсаагаар ялгаатай хуучин нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэхээр шийдвэрлэжээ. Эл аймагт Цамбагарав уулын, Төгс буянтхан уулын, Баян Чандмань уулын, Ханбаатар хайрхан уулын 8 хошуу, 41 сум, 115 баг хамрагдаж байв.
БНМАУ-ын Засгийн газраас 1931 оны 02 дугаар сард Хошуудыг өөрчилж эдийн засгийн талаар аймагчлах хууль гаргажээ. Нутаг дэвсгэрийг шинэчлэн ангилах тухай хуулийг баримтлан Чандмань уулын аймгийг Ховд, Увс хоёр аймаг болгон байгуулжээ.
БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар хурлын тогтоолоор Жаргалант төвтэй Ховд аймгийг Алтай, Алтантээл, Манхан, Үенч, Булган, Цагаанбулан(Мянгад), Буянт, Эрдэнэбүрэн, Дарви, Чандмань, Хайрхан, Цэцэг, Мөнххайрхан гэсэн 13 сумтай байгуулжээ.
Үндсэн өгүүлэл: Ховдын хязгаар
Ховд аймагт Захчин 5 сум , Халх 3 сум, Урианхай 2 сум, 1 өөлд, 1 торгууд, 1 мянгад, 1 дөрвөд сум бий.
More information №, Нэр ...
Ховд аймгийн сумдын хүн амын тооны өөрчлөлт (1969-2011), газар нутгийн хэмжээ[1]
№ |
Нэр |
Аймгийн статистикийн хэлтсийн тооцсон хүн амын тоо |
Газар нутаг (км²) |
Нягт сийрэг (хүн/км²) |
Угсаатны бүтэц |
Сум |
төв суурин (хотыг тодоор) |
1969 он |
1979 он |
1989 он |
2000 он |
2011 он[2] |
2022 |
1 |
Алтай | Бор-Үзүүр | 1,700 | 2,141 | 2,312 | 3,234 | 3,127 | 3,394 | 13,144 км² | 0.25 | голчлон захчин |
2 |
Булган | Бүрэнхайрхан | 6,955 | 7,052 | 8,279 | 9,374 | 9,266 | 10,098 | 8,104 км² | 1.19 | голчлон торгууд |
3 |
Буянт | Буянт | 1,965 | 3,361 | 3,611 | 3,362 | 2,875 | 3,814 | 3,759 км² | 0.96 | |
4 |
Дарви | Булган | 1,896 | 2,402 | 2,540 | 3,061 | 2,710 | 3,014 | 5,604 км² | 0.47 | голчлон халх |
5 |
Дөргөн | Сээр | - | 1,715 | 2,555 | 2,199 | 2,873 | 3,030 | 4,128 км² | 0.73 | голчлон дөрвөд |
6 |
Дуут | Босго | 1,281 | 1,675 | 1,757 | 2,257 | 2,041 | 1,865 | 2,146 км² | 0.98 | голчлон урианхай |
7 |
Жаргалант | Ховд | 10,728 | 17,620 | 24,146 | 26,418 | 27,538 | 32,663 | 70 км² | 417.24 | |
8 |
Зэрэг | Алтантээл | 2,298 | 2,388 | 2,563 | 3,583 | 3,131 | 3,351 | 2,524 км² | 1.23 | голчлон захчин |
9 |
Манхан | Төгрөг | 3,273 | 3,273 | 3,752 | 5,042 | 4,004 | 4,315 | 4,330 км² | 1.05 | голчлон захчин |
10 |
Мөнххайрхан | Цэнхэр | 1,248 | 1,811 | 2,085 | 2,673 | 2,225 | 2,146 | 2,554 км² | 1.06 | голчлон урианхай |
11 |
Мөст | Улаантолгой | 3,068 | 3,239 | 3,603 | 4,244 | 3,289 | 3,927 | 3,131 | 0.91 | |
12 |
Мянгад | Баянхошуу | 4,087 | 2,940 | 3,621 | 4,015 | 3,541 | 3,752 | 3,258 км² | 1.12 | голчлон мянгад |
13 |
Үенч | Хөх-Үзүүр | 2,151 | 2,575 | 3,345 | 4,604 | 4,440 | 3,867 | 7,476 км² | 0.64 | голчлон захчин |
14 |
Ховд | Дунд-Ус | 3,727 | 3,927 | 4,510 | 4,834 | 3,131 | 3,538 | 2,830 км² | 1.63 | голчлон казах |
15 |
Чандмань | Урдгол | 2,310 | 2,311 | 2,486 | 3,417 | 3,001 | 3,056 | 6,016 км² | 0.52 | голчлон халх |
16 |
Цэцэг | Цэцэгнуур | 1,908 | 2,189 | 2,358 | 2,759 | 2,585 | 3,261 | 3,491 км² | 0.72 | голчлон халх |
17 |
Эрдэнэбүрэн | Хар-Ус | 2,490 | 2,258 | 2,655 | 3,414 | 2,556 | 2,376 | 2,772 км² | 1.22 | голчлон өөлд |
Аймгийн дүн | 51,155 | 62,877 | 75,822 | 89,326 | 82,333 | 90,671 | 76,133 км² | 1.22 | |
Close
More information Ястан угсаатан, Эзлэх хувь ...
Ховд аймгийн ястан угсаатнууд[3]
Ястан угсаатан |
Эзлэх хувь |
Халх | 28.1% |
Захчин | 25.3% |
Казах | 11.2% |
Урианхай | 8.3% |
Торгууд | 7.4% |
Дөрвөд | 6.5% |
Өөлд | 6.0% |
Мянгад | 5.3% |
Бусад | 2.0% |
Close
Эдгээр ястан, үндэстнүүд нь бүгд өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас зэрэг соёлын ялгаанууд, мөн уран зохиолын, урлагийн, дуу хөгжмийн уламжлалуудтай юм. Ховд аймгийн олон ястан иргэд өөр өөрийн онцлог аман аялага бүхий Монгол хэл-ээр харилцах ба Жаргалант сум, Ховд сум, Буянт сум, Булган сум зэрэг зарим сумдад олноор суурьшсан казакууд Монгол хэл ба Казах хэл-ээр харилцдаг.
Ховд аймгийн хүн амын өсөлт нь 1991 онд зогсжээ. Үүний дараа аймгаас гарах хөдөлгөөн (1992-2004 онуудад ойролцоогоор 20,000) нь байгалийн өсөлтийг болиулж аймгийн хүн амыг 87,000 – 92,000 байлгахад хүрчээ.
More information 1956 оны тоол., 1960 оны тооц. ...
Ховд аймгийн хүн ам [4][5] [6][7]
1956 оны тоол. |
1960 оны тооц. |
1963 оны тоол. |
1969 оны тоол. |
1975 оны тооц. |
1979 оны тоол. |
1981 оны тооц. |
1989 оны тоол. |
1991 оны тооц. |
1993 оны тооц. |
1995 оны тооц. |
1997 оны тооц. |
1999 оны тооц. |
2000 оны тоол. |
2002 оны тооц. |
2004 оны тооц. |
42,300 | 48,000 | 47,300 | 54,000 | 59,200 | 62,600 | 64,500 | 86,831 | 89,365 | 87,171 | 88,494 | 91,339 | 91.490 | 89,326 | 89,664 | 91,770 |
Close
Ховд аймаг нь Алтайн нуруу Монгол Алтайн их уулст оршино, Энд Мөнххайрхан,Хөхсэрх,Баатар хайрхан,Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар кембрийн өмнөх үе ийн суурь чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Нүүрс (Хөндлөн), гянта гануур (Бодонч), болор (Оошигийн ус, Цагаантолгой) бий бөгөөд барилгын материалын баялаг бий.
Ховд аймгийн нутгаар Ховд гол , Буянт гол, Булган гол, Чонохарайх гол, Цэнхэр гол зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур, Цэцэг нуур зэрэг том, жижиг нуурууд оршдог.Нэвтийн рашаан, Булганы рашаан, Индэртийн рашаан зэрэг рашаан ус олон бий.
Амьтан ургамал
Өндөр уулаар хад асга, тагийн бүсийн хөрс, нутгийн хойд хэсгээр хээрийн цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь Говийн саарал хөрс тархжээ. Уулархаг нутгаар тагийн бүсийн ба уулын хээрийн ургамал, өмнөд хэсгээр нь говийн ургамал ургана. Дэлхийд ховордсон хулан, хавтгай, бөхөн ,азийн шар минж зэрэг олон ан амьтан амьдарна. Ийм учраас Булган гол, Хөхсэрхийн нурууг дархлан хамгаалжээ.
Ховд аймаг ямаа олонтой. Аймгийн олон суманд хүнсний ногоо тухайлбал амтат гуа, тарвас тариалдаг.Булган суманд Монголдоо ховор жимс тариалдаг . Ховд аймагт Хятад улс руу гарах хилийн боомт Ярант, Байтаг хоёр Булган суманд байдаг юм.
Уур амьсгал
Ховд нь маш эрс тэс уур амьсгалтай. Зун +40OC хүрч байхад өвөл -35OC хүрдэг. Уур амьсгал нь хуурай.
Ховд аймаг нь Монголд тарвасаараа алдаршсан.
Ховдод Дөргөний усан цахилгаан станцыг барьж дууссан.
Ховд нисэх буудал (HVD/ZMKD) нь 2 зурвастай ба үүний нэг нь засмал. Улаанбаатар, Мөрөн, Булган хотууд руу нислэгтэй.
- Ард Аюуш - 9 эрүүг давсан хүн, Цэцэг сум
- Цахиагийн Элбэгдорж - Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч, Зэрэг сум
- Дамдины Дэмбэрэл - Монгол Улсын Их Хурлын дарга, Манхан сум
- Чимэдийн Сайханбилэг - Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, Алтай сум
- Оргихын Хангай-Монгол улсын аварга Буянт сум
- Баярхүүгийн Бат-Өлзий - Монгол Улсын Заан, Зэрэг сум
- Баатархүүгийн Пүрэвсайхан - Монгол Улсын Заан, Чандмань сум
- Начингийн Баасанжав - Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Эмч, зүрхний мэс засалч, Цэцэг сум
- Жалелийн Хайрулла - Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Эмч, тархины мэс засалч, Булган сум
- Чулууны Далай - түүхийн шу-ны доктор, академич, Зэрэг сум
- Түвдийн Дорж-Академич, доктор, профессор,Булган сум
- М.Буяндэлгэр-доктор, профессор, Булган сум
- М.Өлзийтогтох. Эрдэмтэн, доктор, Мөнххайрхан сум
- С.Жанцан, Доктор, Чандмань сум
- Ш.Жигжидсүрэн, Чандмань сум
- Г.Ширнэн, Эрдэмтэн, Эдийн засагч, Мянгад сум
- Бөхчулууны Бат-Эрдэнэ, Доктор, Цагдаагийн дэд комиссар, Алтай сум (Ховд)
- Түвдийн Дорж Монгол улсын шинжилэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол, Орос 2 улсын академич, доктор, Монгол улсын анхны эмират профессор, Булган сум
- Балтавын Цогоо, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн дарга асан, МИАТ ХК-ний Гүйцэтгэх захирал асан, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал асан, Төрийн албаны Тэргүүн зэргийн тэргүүн түшмэл, Мөст сум.
- Үснэхийн Сүхбаатар Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, тоо физикийн ухааны доктор, профессор, Буянт сум
- Хумышийн Хайсвай- Ховд аймгийн анхны эмнэлэг "АЙРАГ" үүсгэн байгуулагч, хүний эмч, Булган сум
- Хайсвайн Султаан - Төрийн соёрхолт-шагналт, Ховд сум
Улс төр, нийгмийн зүтгэлтэн
- И.Норовжав - Монгол Улсын Гавьяат Холбоочин, Холбооны Сайд Асан,Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн Гишүүн
- Галсандагвын Нямдаваа - МҮАН-МСДН-ийн ардчилсан эвслийн гишүүн. 1990-1992 Засгийн газрын харьяа Авто тээврийн газрын дарга, 1996-1998 Дэд бүтэцийн хөгжлийн сайд, 1998-2000 МИАТ ХХК-н гүйцэтгэх захирал, 2015-2016 ИНЕГ-н дарга, Чандмань сум
- Банзаржавын Баасанжав - МАХН-ын нарийн бичгийн дарга, Мянгад сум
- Ичинхорлоогийн Эрдэнэбаатар - Эдийн засагч, барилгын инженер, 1994-2004 онд Эрэл ХХК-ийн дэд захирал, 2004-2005 онд Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, 2006-2007 онд Байгаль орчны сайд, 2004-2008 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цэцэг сум
Цэргийн зүтгэлтнүүд
- Цэндийн Олзвой, Монгол улсын баатар, Манхан сум
- Пунцагийн Чогдон, Монгол улсын баатар, Дарви сум
- Баянбалын Тэгшээ, - Монгол улсын баатар, Чандмань сум
- Б.Бадам, Монгол улсын баатар, Булган сум
- Э.Шилэг, Монгол улсын баатар, Булган сум
- Хошууч генерал Л.Баябазар
- Хошууч генерал Ц.Галсан Манхан сум ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар гарнизоны захирагч асан 1986-1989 онд парад командласан
- Дэслэгч генерал Агваанжанцаны Жамсранжав, Мянгад сум
- Базарын Очир, партизан, Дарви сум
- Ж.Бямбадорж, Чандмань сум
- Б.Ширчинхүү, Чандмань сум
- Б.Гавал, Чандмань сум
- Ц.Гомбо, Чандмань сум
- Д.Лувсандамба, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Чандмань сум
- Ю.Жаргал, Хошууч генерал, Чандмань сум
- А.Дагва, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Цэцэг сум
- Ц.Ням-Очир, бригадын генерал, Дарви сум, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга
- Ө.Хишигээ бэлтгэл хурандаа Эрдэнэбүрэн сум
Урлагийн алдартнууд
- П.Чилхаажав - Урлагийн гавъяат зүтгэлтэн, бүжиг дэглээч, Дуут сум
- Д.Сундуй, Гавъяат жүжигчин, Чандмань сум
- Н.Сэнгэдорж, Гавъяат жүжигчин, Чандмань сум
- Д.Лувсандаш, Гавъяат жүжигчин, Чандмань сум
- Б.Энхтайван, Соёлын тэргүүний ажилтан Мөст сум
Дуучид
- Пүрэвжавын Ганбат, дуурийн дуучин, МУГЖ, Чандмань сум
- Баартуугийн Зангад, дуурийн дуучин, Ардын Жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Буянт сум
- М. Яасай, Ардын Жүжигчин, Жаргалант сум
- Аюушийн Загдсүрэн, дуурийн дуучин, Монгол Улсын Ардын Жүжигчин, Эрдэнэбүрэн сум
- Д.Машлай - СГЗ, тэргүүний геологич, дуучин, "Оюутан ахуй цаг", "Зулзган хус" гэх мэт олон дууг дуулжээ. Эрдэнэбүрэн сум
- Л.Оюунчимэг, СТА, "Баянмонгол" чуулгын дуучин, Эрдэнэбүрэн сум
- Б.Сийлэгмаа - Гавъяат жүжигчин, Дуут сум
- Лувсандамбын Цэрэнпил, ЦДБЧ-н дуучин, Гавъяат жүжигчин, Тэрбиш, Лхам, Төмөр нарын дараа "Амрагийн дуу"-г (Цэнхэр дурдан алчуур) олон арван жил дуулжээ. Мөн "Чамайг үдье", "Цэргийн вальс" зэрэг олон алдартай дууг дуулжээ. Охин Чадраабалын Туул 1997 онд, охин ЦДБЧ-н дуучин Ч.Баярмаа нь 2014 онд МУГЖ болжээ. Чандмань сум
- Чадраабалын Туул, МУГЖ, Чандмань сум
- Чадраабалын Баярмаа, МУГЖ, Чандмань сум
- Б.Дугараа, МУГЖ, Булган сум
- Ц.Цэндсүрэн, МУГЖ, Цэцэг сум
- Нанжидийн Сэнгэдорж, Хөөмийч, МУГЖ, Чандмань сум
- Садаагийн Сүндэд, МУАЖ, Буянт сум
- Баадайгийн Даваажаргал МУСТА Алтай сумын харьят
Хөгжимчид
- Б.Авирмэд, Төрийн соёрхолт туульч, Мөнххайрхан сум
- П.Наранцогт - Баруун Монголын алдарт цуурч, Дуут сум
- Д.Цэрэндаваа, СГЗ, хөөмэйч, магтаалч
- П.Сэнгэдорж, МУГЖ, хөөмийч
Хөгжмийн зохиолч
- Н.Мяасүрэн, Ардын жvжигчин, Дарви сум
- Жамъянгийн Чулуун, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, Зууны манлай удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч, Жаргалант сум
- Чойсүрэнгийн Жамсранжав, Хөгжмийн нэрт удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Буянт сум
- Нацагийн Цолмон, Хөгжмийн зохиолч, нэрт удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Зэрэг сум
- Цогбадрахын Пүрэвхүү Хөгжмийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Буянт сум
Жүжигчин, найруулагчид
- Л.Жамсранжав, МУАЖ, Мянгад сум
- Д.Мэндбаяр, МУАЖ, Манхан сум
- Б.Балжинням, Төрийн соёрхолт кино найруулагч, Чандмань сум
- Зундуйн Пүрэв, Гавъяат жүжигчин, Дарви сум
- Зундуйн Галсанданзан, Гавъяат жүжигчин, Дарви сум
- Ц.Гомбосүрэн, МУАЖ, найруулагч, Манхан сум
- Бадрах Сумхүү, МУУГЗ, Буянт сум
- Доржийн Найдан, Гавъяат жүжигчин, Дарви сум
- Сандагийн Мэндээ, МУГЖ, Буянт сум
- Бальдирын Бямбадорж, СТА, Кино найруулагч, Дарви сум
Зохиолч, яруу найрагчид
- Лха.Дарьсүрэн,Зохиолч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Дуут сум
- Д.Содном, Ард Аюуш киноны зохиолч, Дарви сум
- Маналжавын Тогмид, МНТ-ны тухай зэрэг олон судалгааны өгүүлэл бичиж мөн 1993 онд АНУ, Японы NHK телевизийн хамтран хийсэн "Монголын Их Гүрэн" (Storm from the East) баримтат киноны зохиогч, зөвлөхөөр ажиллажээ, Чандмань сум
Спортын алдартнууд
- Равдангийн Даваадалай, 1980 оны Москвагийн олимпын жүдогийн 71 кг-ийн жингийн хүрэл медальт, МУГТ, улсын начин, самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн УАШТ-ний 21 удаагийн аварга, Дарви сум
- Авирмэдийн Энхээ, чөлөөт бөхийн ДАШТ-ний 1985 оны 62 кг жингийн мөнгө, 1986 оны хүрэл медальт тамирчин, Зэрэг сум
- Цэрэнбаатарын Хосбаяр, МУ-н гавъяат дасгалжуулагч, Зэвсэгт Хүчний "Алдар" спорт хорооны дасгалжуулагч, чөлөөтийн дэлхийн аварга Сүхээгийн Цэрэнчимэдийн анхны дасгалжуулагч, Чандмань сум
- Цэрэнбаатарын Энхбаяр - чөлөөт бөхийн тамирчин, Чандмань сум
- Цэрэнбаатарын Цогтбаяр, 1993 оны чөлөөт бөхийн ДАШТ-ны 57 кг-н хүрэл медальт тамирчин, МУГТ, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Чандмань сум
- Цогтбазарын Энхжаргал - 2005 оны чөлөөт бөхийн ДАШТ-ны хүрэл медальт тамирчин, Эрдэнэбүрэн сум
- Г.Оюунболд - боксын дасгалжуулагч, Зэрэг сум, Ч.Цэвээнпүрэв, Д.Лхагва, У.Мөнх-Эрдэнэ нарын дасгалжуулагч
- Ёндондаш, дэлхийг тойрсон "Таван хуруу" багийн гишүүн, олон улсын хэмжээний мастер, Дарви сум
- Ц.Батцэцэг, 2015 оны жүдогийн УАШТ-ний 78 кг-ын жингийн алт, 2015 оны самбогийн УАШТ-ний 72 кг-ын жингийн хүрэл медальт, 2015 оны жиү-жицүгийн УАШТ-ний 75 кг-ын жингийн алтан медальт тамирчин
- Б.Эрхэмбаяр. Уулын спортын мастер, Мөнххайрхан сум
- Ц.Бөхөө. Хөнгөн атлетикийн спортын мастер, Мөнххайрхан сум
- Чадраабалын Бямбадорж - Улсын заан, Чандмань сум
- Чогсомын Батзориг - Улсын заан, Чандмань сум
- Т.Амартүвшин - Улсын харцага, Эрдэнэбүрэн сум
Нямаа Батзаяа 2009 он Монгол Улсын начин, 2015 он Монгол Улсын харцага цол хүртсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат
- Түвшинбаярын Ариунзаяа, 2015 оны таеквондогийн ДАШТ-н аварга, Эрдэнэбүрэн сум
- Түвдэнжамбын Бат-Эрдэнэ - Улсын начин/1994/- Эрдэнэбүрэн сум
[8]
Бусад
- Сономцэвээний Цогтгэрэл, Хөдөлмөрийн баатар, Дарва сум
- Х.Бадамсэд, Ардын багш, Булган сум (Ховд)
- Р.Лувсан, Хөдөлмөрийн баатар, Булган сум
- Ж.Отгонцагаан, Хөдөлмөрийн баатар, Булган сум
- Р.Батхишиг Монгол улсын хүүхдийн гавьяат эмч, Булган сум
- Д.Харай, Хөдөлмөрийн баатар, Ховд сум
- Ж.Батлай, Хөдөлмөрийн баатар, Булган сум
- Х.Түвшин, Хөдөлмөрийн баатар, Булган сум
- Р.Хашбаатар, Хөдөлмөрийн баатар, Булган сум
- Б.Баадай, Хөдөлмөрийн баатар, Булган сум
- М.Бааст, Хөдөлмөрийн баатар, Булган сум
- Оомборын Лхагважав, гавъяат барилгачин, Мөст сум
- Ц.Намжил, гавъяат уурхайчин, Дарви сум
- Д.Самбуупүрэв, гавъяат эмч, Дарви сум
- М.Цэрэнханд, гавъяат багш, Дарви сум
- И.Даваа, гавъяат нэгдэлчин, Дарви сум
- Д.Баасанжав, Гавъяат эмч, Дуут сум
- О.Батсүх. Монгол улсын хүний гавъяат эмч, Мөнххайрхан сум
- Д.Бямбахүү. Монгол Улсын хүний гавьяат эмч, Мөст сум
- З.Хийров. Хөдөлмөрийн баатар Мөст сум
- Ч.Баттулга. Монгол Улсын ургацын аварга, Мөст сум
- Г.Сэсээр. Дипломатч, гадаад харилцааны нэртэй зүтгэлтэн, Мөнххайрхан сум
- Г.Дашган. Монгол улсын гавъяат багш, дугуйн спортын мастер, Мөнххайрхан сум
- Ц.Олдох. Улсын аварга малчин, Мөнххайрхан сум
- М.Баттулга, Улсын Гавьяат малчин, Мөнххайрхан сум
- Ж.Намсрай, Гавъяат тээвэрчин, Мөнххайрхан сум
- Д.Лхагва, Гавъяат малчин, Чандмань сум
- Х.Даваахүү, Гавъяат эмч, Чандмань сум
- Цэрэндашийн Дамиран, Гавъяат барилгачин, улс төрч, Чандмань сум
- Г.Нямдаваа - улс төрч, Чандмань сум
- Маналжавын Тогмид, Зохиолч, Чандмань сум
- Р.Чадраабал, Хөдөлмөрийн баатар хоньчин, Чандмань сум
- Д.Лхагва, Гавъяат малчин, Чандмань сум
- С.Базардарам, Улсын аварга малчин, Чандмань сум
- Ж.Гончиг, Улсын аварга малчин, Чандмань сум
- Г.Дамдиндорж, Улсын аварга малчин, Чандмань сум
- Б.Лхагвацэрэн, Улсын аварга малчин, Чандмань сум
- С.Цэвээнсүрэн, Хүний гавьяат эмч, Буянт сум
- Ц.Даваахүү, Хүний гавьяат эмч, Чандмань сум
- Л. Хашхүү Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон Манхан сум (Ховд)
- Пунцагийн Даш Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
- Ө.Энэбиш монгол улсын зөвлөх инженер Доктор эрдэнэбүрэн сум
- Ө.Одхүү хүний их эмч
- Ө.Хоролоо хүний их эмч
Чандмань сум
Statoids (Gwillim Law) web page
National Statistical Office
National Economy of the Mongolian People's Republic (1921 - 1981), Ulaanbaatar 1981
, GeoHive: Global Statistics,