From Wikipedia, the free encyclopedia
Хималайн хүрэн баавгай (Ursus arctos isabellinus) хүрэн баавгайн дэд зүйл. Хималайн хүрэн баавгай голдуу элсэн шар буюу улаан хүрэн өнгөтэй. Хималайн нурууны бэл, Пакистаны нутаг дэвсгэрт тархсан бөгөөд Дачигамын үндэсний парк болон Кашмираас цааш байдаггүй. Ховор учир, нийт тоо толгой нь мэдэгдэхгүй байгаа. Гэхдээ Деосайн үндэсний паркад 20-28 байгаа тооцоо бий.[1] Энэтхэгийн зэрлэг ан амьтныг хамгаалах хуулиар улс хооронд худалдах борлуулахыг хориглосон. Хималайн хүрэн баавгай болон Хималайн улаан баавгайг алмасны тухай домог гарах үндэс болсон гэдэг.[2][3]
Хималайн хүрэн баавгай | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Оросын Пермийн амьтны хүрээлэн дэх Хималайн хүрэн баавгай | ||||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||
Ursus arctos isabellinus Хорсфийлд | ||||||||||||||||||
Хималайн хүрэн баавгайн маахай 1.5-2.2 м урт байдаг бол эвш нь 1.37-1.83 м урт. Хималайн хүрэн баавгай Деосайн үндэсний паркийн хамгийн том амьтан.
Аравдугаар сарын үед ичээндээ орж, 4-5-р сард ичээнээс гардаг. Өөрийн бэлтгэсэн үүр ноохой эсвэл агуйд ичдэг.
Холимог тэжээлтэн бөгөөд өвс, үндэс, бусад ургамал, болон шавьж, жижиг хөхтөн барьж иднэ. Түүнчлэн хонь, ямаа зэрэг томхон хөхтөн ч барьж иднэ. Бие гүйцсэн баавгай нар гарахаас өмнө болон үдээс хойш хооллодог.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.