From Wikipedia, the free encyclopedia
Хидайет "Хедо" Туркоглу (Турк: Hidayet "Hedo" Türkoğlu, 1979 оны гуравдугаар сарын 19-нд Стамбул хотод төрсөн) — Туркийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Лос Анжелес Клипперс багийн хүчний довтлогч юм. Туркийн Эфес Пилсен (1996—2000) багаас 2000 оны драфтад оролцож №16-гаар Сакраменто Кингc[1] (2000—2003) багт сонгогдон НБА-гийн гараагаа анхны Турк гаралтай тоглогч болон эхлүүлж байв. Сан Антонио Спарс (2003—2004), Орландо Мэжик (2004—2009), Торонто Рэпторс[2] (2009—2010), Финикс Санс[3] (2010) багуудад тоглож байгаад Орландод[4] 2010 онд эргэн ирсэн байдаг. Орландод хоёр ч удаа 39 оноо авсан нь дээд үзүүлэлт нь юм.[5] 2014 оны нэгдүгээр сарын 16-нд Лос Анжелес Клипперс багт чөлөөт наймаагаар элссэн.[6] 2001 оны НБА-гийн хоёр дахь шинэ багийн бүрэлдэхүүн, 2009 оны НБА-гийн оны ахисан тоглогчоор тус тус нэрлэгдэж байсан Туркоглу Туркийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 2001 оны Европын мөнгө, 2010 оны Дэлхийн мөнгөн медаль хүртэж байв.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.