Унадаг дугуй
From Wikipedia, the free encyclopedia
Унадаг дугуй (bicycle) бол хүний булчин шөрмөсний хүчээр хөдөлдөг, хөл гишгүүр буюу дөрөөг жийж явдаг, арын болон урд хэсэгтээ их биед нь хавсаргасан хоёр ширхэг дугуйтай, нэг мөртэй хуурай замын тээврийн хэрэгсэл юм. 1840 оны эхээр Шотландын зохион бүтээгч Киркпатрик Макмиллан (1813-1878) дөрөө, тахир гол, шилбэн дамжуулгаар хөдөлдөг унадаг дугуй бүтээсэн байна. 1890-ээд онд унадаг дугуйны стандарт загвар бий болсон бөгөөд хийлсэн хаймартай дугуйтай болж зөөлөн явдалтай болжээ. Унадаг дугуй XIX зууны сүүлчээр нийтийн хүртээл болсон бөгөөд одоо дэлхийн хэмжээнд нэг тэрбум орчим дугуй байгаа нь автомашинаас даруй хоёр дахин их байна. Хүүхдийн тоглоом, фитнэс, цэрэг, цагдаагийн даалгавар гүйцэтгэх, шуудангийн үйлчилгээнд ашигладаг бөгөөд мөн дугуйн уралдаанд ашигладаг. Хэдэн онд үүссэн юм бол ? Ойролцоогоор МЭӨ 1300 жилээс үүссэн гэж үздэг.