Умард туйл
From Wikipedia, the free encyclopedia
Умард туйл (Газарзүйн умард туйл) гэж Дэлхийн эргэлтийн тэнхлэг, бөмбөрцөгийн хойд хагаст, Дэлхийн гадаргуутай огтлолцох цэгийг хэлнэ.
Умард туйл нь дэлхийн хамгийн хойд цэг (хойд өргөргийн 90°) бөгөөд өмнөд туйлын яг эсрэг талд байрлана. Умард туйл дээр бүх чиглэл өмнө зүгийг заана.
Өмнөд туйл нь эх газар (Антарктид дээр) дээр байдаг бол хойд туйл нь Умард мөсөн далайд байрлана. Умард туйл орчмын усны гүн 4087 метр [1]. Хамгийн ойр байрлах хуурай газар нь Каффеклаб арал бөгөөд Гренландын хойд эрэг хүртэл ойролцоогоор 700 км.