From Wikipedia, the free encyclopedia
Цусны улаан эс буюу эритроцит (грек. erythros-улаан, kytos-эс)-ийн хамгийн гол үндсэн үүрэг бол хүчилтөрөгчийг уушги эсвэл заламгайнаас биеийн эд, эс рүү хүргэж дамжуулах юм.
Сүүн тэжээлтний цусны улаан эс бөөмгүй, зээрэнцэг хэлбэртэй байдгаараа бусад нугалмайтан амьтдаас ялгарна. Цусны улаан эс нь хемоглобин агуулах ба түүн дээр хүчилтөрөгч холбогдож зөөвөрлөгддөг.
Хүний цусны улаан эс 6–8 µm голчтой,бөөмгүй, үндсэн хэлбэр нь 2 талаасаа хотгор зээрэнцэг хэлбэртэй. Эритроцит нь нарийн хялгасан судсан дундуур өнгөрөхдөө хэлбэрээ өөрчлөх чадвартай.Ясны чөмгөнд үүсэн цусны эргэлтэнд оролцоно. Энэ үеийн эритроцитийг ретикулоцит гэх ба 24-48 цагийн дараа залуу ретикулоцит боловсорч гүйцсэн эритроцит болно.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.