УЕФА Европын лиг
From Wikipedia, the free encyclopedia
УЕФА-гийн цом (өмнө нь УЕФА Хот хоорондын Фэйрс цом) нь Европын хөлбөмбөгийн холбооноос жил бүр явагддаг зохион явуулдаг 1971 оноос эхлэлтэй Европын хөлбөмбөгийн клубүүдийн хооронд явагддаг тэмцээн юм. Европын хөлбөмбөгийн клубүүдийн хооронд явагддаг тус тэмцээн нь УЕФА Аваргуудын лигийн тэмцээний удаад ордог билээ. Оролцохын тулд клубүүд нь тухайн жилийн тэмцээний өмнөх улиралд дотоодын лигүүддээ амжилттай тоглосон байх учиртай.
УЕФА Европын лиг | |
Загвар:Инфобокс Хөлбөмбөгийн тэмцээн/Засвар/Лого формат | |
Товчлол | EL |
Холбоо | УЕФА |
Анхны тоглолт | 1971-72 он (УЕФА-Цом) |
Баг | 48 (хэсгээр) |
Цолоо хамгаалагч | Испани (1) |
Хамгийн олон түрүүлсэн | Испани ХК Севилья (6 түрүүлсэн) |
Хамгийн олон оролцогч | Итали (96) |
Мэргэн бууч | Швед (31) |
Одооны улирал | 2020-21 он |
Цахим хуудас | www.uefa.com/uefaeuropaleague |
Дараах тэмцээний эрх | УЕФА Аваргуудын Лиг УЕФА Супер Цом |
УЕФА-гийн цом нэршил нь 2009 оны зургаадугаар сард буюу 2009-10 оны улирал эхлэхийн өмнө Европын лиг болон өөрчлөгдсөн болно.[1][2]
Хот хоорондын Фэйрс цом (Англи: Inter-Cities Fairs Cup) тэмцээн дээр үндэслэгдсэн[3] байх ба 1999 онд УЕФА Цомтой багуудын цомын тэмцээн нь дангаар зохион байгуулагдахаа больж УЕФА-гийн цомтой нэгдэж байв.[4] 2004-05 оны улиралд тэмцээнийг явуулахдаа багуудыг хэсгүүдэд хуваан хэсгээсээ шалгарсан багууд хасагдах шатны тоглолт хийдэг болгосон бол 2009 онд УЕФА Интертото цомын тэмцээн нэгдэн харьцангуй өргөн цар хүрээтэй тэмцээн болж, үүнийгээ дагаад ч шалгуур нь ч өндөрссөн байна.
Испаниийн Атлетико Мадрид баг энэ тэмцээний аварга цолыг хамгаалан тоглож байгаа бөгөөд тэд Английн Фулхэм багийг 2010 оны тавдугаар сарын 12-нд шигшээ тоглолтонд ялж Европын лигт анх удаагаа түрүүлж байлаа.
Хамгийн олон түрүүг Италийн Интернационале, Ювентус болон Английн Ливерпүүл багууд тус бүр гурван удаа авч байжээ.[5]