Тэмээ (Англи: Bishop - лам, Орос: Слон - заан, ♗♝) нь шатрын дүрсүүдийн нэг юм.
More information Шатрын дүрсүүд ...
Close
Тоглоомын эхэнд цагаан тэмээнүүд c1, f1, хар тэмээнүүд c8, f8 нүдэнд байрлана.
- Тэмээг B гэж тэмдэглэнэ.
- Тэмээнүүд нь эсвэл зөвхөн хар, эсвэл зөвхөн цагаан нүдэнд л бууж чаддаг бөгөөд хар хөлийн тэмээ, цагаан хөлийн тэмээ гэж тус тус нэрлэнэ.
- Үндсэн зарчим
- Тэмээ нь ташуулдан хэдэн ч нүд нүүж болно. Тэмээ нүүж болох нүднүүдийг Тэмээний хөл гэнэ.
- Зураг 1 : Тэмээний хөлд айлын дүрс байвал түүнийг идэж чадна. Идэхдээ тэр дүрс байсан нүдэнд бууна.
- Зураг 2 : Өөрийн талын дүрс байгаа нүдэнд бууж чадахгүй.
- Зураг 3 : Бусад дүрсийг давж нүүж чадахгүй.
Зураг 1
|
Айлын дүрсийг идээд, тэр нүдэнд бууна. |
|
Зураг 2
|
Өөрийн дүрс байгаа нүдэнд бууж чадахгүй. |
|
Зураг 3
|
Бусад дүрсийг давж нүүж чадахгүй. |
|
More information Ноён, Бэрс ...
| Ноён | Бэрс | Тэрэг | Тэмээ | Морь | Хүү |
Шатрын дүрсүүд |
∞ | 9 | 5 | 3 | 3 | 1 |
Close
- Энэхүү үнэлгээ нь абсолют үнэлгээ биш бөгөөд тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална.
- Хоёр тэмээ хоёулаа байгаа үеийн үнэлгээ нь 3+3=6-аас их.
- Сайн тэмээ, муу тэмээ хэмээх ойлголт бий.
- Сайн тэмээ: Өөрийн талын дүрсүүдээр хөдөлгөөнөө хязгаарлуулалгүй, чөлөөтэй нүүх боломжтой тэмээ
- Муу тэмээ: Өөрийн талын дүрсүүдээр хөдөлгөөнөө хязгаарлуулсан тэмээ
Сайн тэмээний жишээ
|
d5 дахь цагаан тэмээ нь маш сайн байрлалд байна. Re7 гэж нүүвэл цагаан тал бараг ялна. |
|
Муу тэмээний жишээ
|
Цагаан тал олуулаа үлдсэн байгаа ч тэмээ нь давуу тал олгож чадахгүй байна. |
|