From Wikipedia, the free encyclopedia
Тунамал чулуулаг нь чулуулгийн үндсэн гурван төрлийн нэг нь болох бүлэг чулуулагийг хэлнэ (нөгөө хоёр бүлэг нь магмын ба хувирмал чулуулаг). Энэ бүлгийн чулуулаг нь Дэлхийн газрын гадаргуугийн 75-80% бүрхэнэ. Түгээмэл тохиолдох тунамал чулуулагууд нь шохой, шохойн чулуу, доломит, элсэн чулуу, конгломерат, занар зэрэг болно[1].
Тунамал чулуулгийг гарал үүслээр нь бүр тодруулж хэлбэл тунамал чулуулаг үүсгэгч тундсын гарал үүслээр нь үндсэн 3 төрөлд:
Тундас нь цаашид чулуужих процессоор (нягтрах процесс) тунамал чулуулаг болон хувирна.
Тунамал чулуулгийг үүсгэгч анхдагч эх үүсвэр, материалыг тунадас гэж нэрлэнэ. Тунадас нь газрын гадаргууд эсвэл усан сангийн ёроолд тунах замаар үүснэ. Тунамал чулуулаг үүсэх процесс нь доорхи үе шатыг дамжина. Үүнд:
Тунадас нь температурын хэлбэлзэл, ус, амьд организм зэргийн нөлөөгөөр уулын чулуулгийн өгөршлөөр үүснэ.
Үүссэн тунадас, ялангуяа газрын гадаргуу дээр үүссэн тунадас тухайн байрандаа хадгалагдан үлдэх нь ховор бөгөөд ихэнхи тохиолдолд зөөгдөнө. Салхи ба ус нь тунадас зөөх гол хүчин зүйл болно. Мөн хүндийн хүч, мөсөн гол, амьд организм зэргээр зөөгдөж болно.
Тунадас нь зөөгдөж, газрын гадаргуугийн нам дор хэсэгт (хонхор, хотгор хэсэгт) хуримтлагдана. Тунадас нь жилд миллиметрээс (далай, тэнгисийн ёроолд) - хэдэн метр (томоохон уулын голын хөндийд) хүртэл зузаантайгаар хуримтлагдаж болно. Тунадас хуримтлагдсаны дараа, эхэлж хуримтлагдсан тундас нь түүнийг хучиж буй тунадсын үүсгэх даралтын нөлөөгөөр нягтран, үелэсэн бүтэцтэй болно (чулуужих процесс). Нягтрах явцад тундаст агуулагдах ус нь шахагдан гарна.
Диагенез гэдэгт тундас хуримтлагдсаны дараагаар өөрөөр хэлбэл чулуужих процесстой зэрэгцэн, мөн чулуужих процессийн дараа явагдах төрөл бүрийн хими, физик, биологийн өөрчлөлтүүд, мөн цементлэгдэх үйл явцыг хамруулан ойлгоно.
Тунамал чулуулгийг үндсэн гурван төрөлд буюу хэмхдэст, химоген, биохимоген гэж хуваана.
Хэмхдэст чулуулаг нь бусад чулуулгийн хэмхдэс буюу жижиг хэсгээс үүснэ. Гол бүрдүүлэгч эрдүүд нь кварц, хээрийн жонш, амфибол, шаварлаг эрдсүүд байна.
Хэмхдэст чулуулаг нь хэмхдсийн хэмжээгээрээ доорхи төрлүүдэд хуваагдаж болно. Үүнд: аргиллит - хэмхдэсийн хэмжээ <0.002 мм, алевролит - 0.002-0.063 мм, элсэн чулуу - 0.063-2 мм, конгломерат, брекчи зэрэг нь 2-263 мм байна.
Энэ төрлийн тунамал чулуулаг нь тэнгисийн нөхцөлд үүсэх ба амьд организмын гаралтай карбонат материалыг агуулна. Шүр, моллюск, фораминифер зэрэг амьтад мөхсний дараа усан сангийн ёроолд хуримтлагдан, шохойн чулуу үүсгэдэг байна. Мөн нүүрс, шатдаг занар зэргийг энэ ангилалд хамруулж болно.
Тэнгис, нуурын усанд уусмал байдлаар агуулагдах элементүүд химийн замаар тундасжин галит, гипс, эвапорит зэргийг үүсгэнэ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.