Тонн
From Wikipedia, the free encyclopedia
Тонн (Франц: tonne, Латин: tunna, Си системийн тэмдэглэгээ[1][2]: t) — Жин, масс болон эзлэхүүний хэмжээг хэмжих нэгж юм.
1 тонн = 10 центнер = 1000 килограмм.
Хураангуйлан тэмдэглэхдээ жижиг т үсгээр тэмдэглэдэг бол олон улсын тэмдэг тэмдэглэгээ латин үсгийн жижиг t байна.
АНУ-ын хувьд:
- 1 тонн = 907,18474 килограмм. Түүнчлэн энэхүү хэмжигдэхүүнийг бага тонн, их тонн гэж хэрэглэж заншжээ.[3]
Англид хувьд:
- 1 тонн = 1016,0469088 килограмм.
1 тонн эзлэхүүний хэмжээ:
- 1 тонн = 2,83 м³.
Ачаа тээврийн тонн:
- 1 тонн = 1016,0469088 кг, буюу эзлэхүүн нь 1,12 м³ байна.