From Wikipedia, the free encyclopedia
Техникийн Их Сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академи (Герман: Technische Universität Bergakademie Freiberg, товч нэр TUBAF) нь Саксон мужийн Фрайберг хотод орших ба геологи, эд материал, эрчим хүч, байгаль орчны чиглэлээр мэргэжсэн 'Нөөцийн'-их сургууль юм.
Фрайбергийн Уул Уурхайн Академи | |
---|---|
Уриа | Нөөцийн их сургууль. 1765 оноос хойш. |
Байгуулагдсан | 1765 он |
Харьяалал | улсын |
Суурин | Фрайберг |
Холбооны муж | Саксон |
Улс | Герман |
Ректор | Клаус-Дийтэр Барбкнехт[1] |
Оюутны тоо | 4624 (2016/17 хичээлийн жилд)[2] |
Ажилчдын тоо | 2288[2] |
үүнээс профессор | 88[2] |
Жилийн төсөв | Гуравдагч хөрөнгө: 56,1 сая € / профессор бүрт 637.200 € (2015)[2] |
Цахим хуудас | www.tu-freiberg.de |
1765 онд Саксоны хан хүү Ксаверийн даалгавраар Фрийдрих Вилхелм фон Оппел, (1720−1767), Карл Вилхелм Бенно фон Хайнц ба Фридрих Антон фон Хайнц нарын төслөөр уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор ‘‘Фрайберг дахь Саксоны Вангийн (1806 оноос Фрайберг дахь ханы нэрэмжит) нэрэмжит Уул Уурхайн Академи‘‘ байгуулагдсан. Учир нь долоон жилийн (1756–1763) дайны өрийг төлөхийн тулд уул уурхайг идэвхтэй хөгжүүлэх шаардлагатай байсан.
Энэ академи нь дэлхий дээрх хамгийн анхны бөгөөд өнөөдрийг хүртэл уул уурхайн эрдэм шинжилгээний мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.
Уул уурхайн академийн эрдэм шинжилгээний ажилтнууд химийн 2 шинэ элемент нээсэн:
Фрайбергийн Уул Уурхайн Академи нь Саксоны Хант улсдаа 1871 онд Дресдений Техникийн Их Сургууль нээгдэх хүртэл техникийн дээд боловсрол эзэмшүүлдэг байгууллага байсан.
1899 онд Фрайбергийн Их Сургууль нь Техникийн Дээд Сургуулийн зэрэглэлтэй болж, 1905 онд Доктор-Инженер, 1939 онд Байгалийн ухааны доктор бэлтгэх эрхтэй болсон. 1940 оноос уул уурхайн болон төмөрлөг боловсруулалт, 1955 онд инженер-эдийн засаг болон математик-байгалийн ухааны факультетуудтай болж мөн энэ онд Вилхелм Пикийн нэрэмжит Ажилчин-Тариачдын Факультет нээгджээ. 1951 онд профессор Эрих Раммлер болон профессор Георг Билкенрот нар боловсруулах техникийн салбарын хүрээнд ‘‘Хүрэн нүүрсийг коксжуулах‘‘ ажлаар Ардчилсан Герман Улсын 1-р зэргийн Төрийн шагнал хүртсэн.
Баруун ба Зүүн Герман нэгдсэнээс хойш Уул Уурхайн Академи өөрийхөө дэд бүтцийг шинэчилсэн. Сүүлийн үед хагас дамжуулагчийн судалгааг эрчимтэй явуулсны үр дүнд Фрайберг хотод хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн ХК-ууд бий болсон (Силтроник ХК болон Дойче Солар - энэ нь Соларворд ХК-ийн охин компани). Техникийн Их Сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академи нь хүрээлэн буй орчны судалгааны ажлаараа дэлхийн хэмжээнд нэрд гарч 'Орчин үеийн Экологийн Дээд Сургууль' гэдэг нэр хүндийг олсон.
Техникийн Их Сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академи нь Геологи, Эд Материал, Эрчим хүч, Байгаль орчны чиглэлээр мэргэжсэн 'Нөөцийн'-их сургууль нэрээр олон улсын их, дээд сургуулиудын дунд онцгой байр суурь эзэлдэг.
2008 оны 10 сард Техникийн Их Сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академи дэлхийн томоохон эрдсийн хувийн цуглууллагын үзэсгэлэнг Фройденштайн Ордонд нээсэн. Энэ 'Терра Минерал'-ын эрдсийн цуглууллагыг Швейцарын иргэн Эрика Поол-Штрөөэр[3] удаан хугацаагаар хэрэглэх эрхийг олгожээ.
Сургалтын онцгой ангиуд нь аж үйлдвэрийн археологи (ХБНГУ-д зөвхөн Техникийн Их Сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академид заагддаг), International Management of Resources and Environment (IMRE, англи хэл дээр заагддаг мастерын сургалт) ба International Business in Developing & Emerging Markets (IBDEM, англи хэл дээр заагддаг мастерын сургалт).
2006 оны 12 сард Техникийн Их Сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академи доктор Эрих-Крюгерийн нэрэмжит сантай болсноор ХБНГУ-ын 100 саяас дээш хөрөнгөтэй дээд сургуулиудын тоонд орсон.[4] Эрих-Крюгер нь Фрайберг хотод төрсөн бөгөөд, Мюнхен хотын үл хөдлөх хөрөнгийн компанийн эзэн байжээ. Энэ компанийн ашиг нь эрдэм шинжилгээний ажилд зарцуулагддаг байна. [5] Мөн 2007 оны эхнээс Солар Ворд ХК Техникийн Их Сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академийн хими, физикийн факультетэд зориулж өөрийн 1 саяас дээш хөрөнгөтэй санг нээсэн.
Нийт 6 факультетээс бүрдэнэ:
1996 оны намар экологийн цогцолбор төв шинээр нээгдлээ.
Техникийн Их Сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академи нь одоогоор дэлхийн 42 их, дээд сургуулиудтай харилцаа холбоотой байдаг. Зарим нэг алдартай уул уурхайн академи болон их сургуулиуд:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.