![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c8/Citroen_2016_logo.svg/langmn-640px-Citroen_2016_logo.svg.png&w=640&q=50)
Ситроэн
From Wikipedia, the free encyclopedia
Ситроэн (Франц: sitʀoˈɛn, Citroën) нь францын автомашин үйлдвэрлэгч юм. Ситроэн С.А. нь Пежо С.А.-н охин компани бөгөөд ПСА Пежо Ситроэн групп гэж нэрлэдэг. 2014 онд ДС Автомобилес нэрээр үүсч бий болсон марк нь Ситроэн С.А.-н дээд зэрэглэлийн-дэд марк болж явдаг.
Citroën S.A. Ситроэн С.А. | |
---|---|
![]() | |
Эрх зүйн хэлбэр | Хувьцаат Компани |
ISIN | vorhan nicht vorhan den |
Үүсгэн байгуулагдсан | 1919 |
Төв байр | Парис, Франц |
Удирдлага | Линда Жаксон (2014 оны зургаадугаар сараас хойш) |
Салбар | Автомашин |
Цахим хуудас | www.citroen.com |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f5/2007-07-15_Citro%C3%ABn_Typ_A_IMG_3296.jpg/640px-2007-07-15_Citro%C3%ABn_Typ_A_IMG_3296.jpg)
Ситроэний үйлдвэрлэх автомашины жагсаалтанд энгийн жижиг тэрэг, жижиг транспортероос эхлээд лимузин, дээд ангиллын автомашин хүртэл байдаг. 2014 онд Ситроэн (ДС-н хамтаар) нь дэлхий даяар 1.303.706 тээврийн хэрэгслийг борлуулжээ.[1]
Ситроэн нь 2003 оноос 2012 он хүртэл Ралли ДАШТ-нд найман удаа түрүүлэн үйлдвэрлэгчийн цомыг хүртсэн. Ситроэний жолооч Себастьен Лёб нь 2004-2012 он хүртэл есөн удаа түрүүлэн жолоочийн цомыг хүртжээ. Эдгээр амжилтаараа Ситроэн нь Ралли спортын түүхэн дэх хамгийн олон жолоочийн аварга цолыг, үйлдвэрлэгчийн цомоороо хоёрт жагсдаг өндөр амжилт гаргасан үйлдвэрлэгч юм.