From Wikipedia, the free encyclopedia
Свахили хэл буюу Кисвахили[6] (Kiswahili) нь Банту хэлний нэг төрөл бөгөөд Мозамбикийн сувгийн эргийн дагуу, хойд Кениэс хойд Мозамбик хүртэл, мөн Коморын арлуудад оршин суугч янз бүрийн угсаатны ярилцдаг хэл юм.[7] Түүнчлэн Сомалийн угсаатны цөөнх уг хэлээр ярилцана. 5 сая хүний л төрөлх хэл[8] боловч зүүн Африкийн ихэнх нутагт уг хэлээр нэвтрэлцэх боломжтой бөгөөд ярилцагчдын тоо 60 саяд хүрнэ.[9] Свахили хэл нь дараах 5 улсын үндэсний буюу албан ёсны хэл болдог: Танзани, Кени, Уганда, Комор, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс.
Свахили хэл | |
---|---|
Kiswahili كِسوَحِيلِ | |
Өөрийн нэр | Свахили: [kiswɑˈhili] |
Тархалт | Танзани, Кени, Мозамбик, Коморос, Майотт, Уганда, Руанда, Бурунди, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын дорнод хэсэг, Бажуни арлууд (Сомалийн нэг хэсэг), өмнөд Сомали (Браван аялга),[1] Малави, Мадагаскар, болон Оман |
Угсаатан | Свахиличууд |
Ярилцагчид | Төрөлх: 5.3 сая (2019–2023)[2] Хоёрдогч: 92 сая (2019–2021)[2] |
Хэлний ангилал | Нигер-Конго
|
Эрт хэлбэр | Прото-Свахили[3]
|
Аялга |
|
Бичгийн систем |
|
Албан ёсны хэрэглээ | |
Улс |
Байгууллагууд
|
Орон нутаг | |
Тохируулагч байгууллага |
|
Томьёолбор | |
ISO 639-1 | sw |
ISO 639-2 | swa |
ISO 639-3 | swa – багтаасан кодБие даасан кодууд: swc – Конгын Свахили swh – Эргийн Свахили ymk – Макве (?) wmw – Мвани (?) |
Глоттолог | swah1254 |
Guthrie code | [5] |
Linguasphere | 99-AUS-m |
Уугуул иргэдийн ярилцдаг хэл нь Свахили буюу Комор байдаг, далайн эргийн нутаг
Албан ёсны буюу үндэсний хэл
Арилжааны хэл | |
1200 гаруй жилийн турш Араб хэлтнүүд зүүн өмнөд Африкийн эрэг хавьд нутаглагчидтай харилцаатай байж ирсэн тул свахили хэлэнд араб хэлнээс зээлдсэн үг олон бий. Мөн сүүлийн таван зууны туршид перс, герман, португал, англи, франц үгнүүд тодорхой хэмжээгээр орж иржээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.