Румыны тойргийн жагсаалт
From Wikipedia, the free encyclopedia
Румын Улс нь дөчин нэгэн тойрог (рум. județ [ʒuˈdets] - тойрог) ба Бухарест хот гэж хуваагдана. Жудец гэх засаг захиргааны гишүүнийг 19-р зуунд Францын департаментыг (Département) үлгэр болгон бий болгожээ. Коммунист засгийн газар үүнийг өөрчлөн Зөвлөлт Холбоот Улстай ижил районоор сольсон хэдий ч 1968 онд[1] өнөөгийн системдээ буцаад шилжсэн байна.[2][3] Илфов тойрог 1997 оны хүртэл бие даасан тойрог байгаагүй харин Бухарестын харьяа байв.[4]