Дели
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Дели (хинд. दिल्ली; панж. ਦਿੱਲੀ; урдү. دلی; заримдаа Дилли гэдэг) нь Энэтхэгт хүн амаараа хоёрт орох 17 сая хүн амтай метрополис[16] бөгөөд Делийн Үндэсний Нийслэлийн Нутаг дэвсгэр хэмээх албан ёсны нэртэй холбооны засгийн газраас удирддаг нутаг дэвсгэр юм. Хойд Энэтхэгийн Панжаб бүс нутаг дахь Ямуна мөрний эрэг дээр байрладаг тус хот нь дэлхийн хамгийн эрт хүн суурьшсан хотуудын нэг болно.
Дели
Delhi | |
---|---|
Делийн Үндэсний нийслэлийн нутаг дэвсгэр | |
Улс | Энэтхэг |
Бүс нутаг | Умард Энэтхэг |
Нийслэл, Делийн султант улс | 1214 |
Нийслэл, Их Могол Улс | 1526, Агратай үе үе |
Шинэ Дели, нийслэл, Британийн Энэтхэг | 12 сарын 12, 1911 |
Шинэ Дели, нийслэл, Энэтхэгийн Доминион | 1947 |
Шинэ Дели, нийслэл, Энэтхэг | 1 сарын 26, 1950 |
Холбооны нутаг дэвсгэр[1][2] | 11 сарын 1, 1956 |
Үндэсний нийслэлийн нутаг дэвсгэр[3] | 2 сарын 1, 1992 |
Засаг захиргаа | |
• Биет | Делийн засгийн газар |
• Орон нутгийн захирагч | Винай Кумар Саксена[4] |
• Ерөнхий сайд | Атиши Марлена Сингх (AAP) |
• Хууль тогтоох байгууллага | Нэг танхимт (70 суудал) |
Газар нутаг | |
• Мегахот болон холбооны нутаг дэвсгэр | 1,484 км2 (573 бээр2) |
• Ус | 18 км2 (6.9 бээр2) |
Өндөр | 200–250 м (650–820 фут) |
Хүн ам (2011)[6] | |
• Мегахот болон холбооны нутаг дэвсгэр | 16,787,941 |
• Нягтрал | 11,000/км2 (29,000/бээр2) |
• Хотын нутаг | 16,349,831 (2-т) |
• Мегахот | 11,034,555 (2-т) |
• Их хот (ҮНБН-ийн зарим хэсэг багтсан) (2018) | 28,514,000 (1-т) |
Хэл, аялга | |
• Албан ёсны | |
• Нэмэлт албан ёсны | |
ДНБ (2023–24) | |
• Мегахот болон холбооны нутаг дэвсгэр | ₹11.08 их наяд ($140 тэрбум)[10] |
• Нэг хүнд ноогдох | ₹513,131 ($6,400)[11] |
• Их хот (ХАЧП) | $521.5 тэрбум[12] |
Цагийн бүс | UTC+5.30 (ЭСЦ) |
ШИД[13] | 110000 – 110099 |
Бүсийн дугаар | +91 11 |
ISO 3166 код | IN-DL |
Улсын дугаар | DL |
Олон улсын нисэх буудал | Индира Ганди нисэх буудал |
Метро | Делийн метро |
ХХИ (2018) | ▲ 0.839[14] (маш өндөр) |
Хүйсийн харьцаа (2011) | 868 ♀/1000 ♂[15] |
Вэб сайт | delhi |
Дели нь дундад зууны үед Энэтхэгийн хэд хэдэн эзэнт улсын нийслэл болж байсан бөгөөд баруун хойд Энэтхэг болон Энэтхэг-Гангын тал газрын хоорондох худалдааны эртний зам дагуу байрладаг нэгэн том хот юм. Энэ хотод эртний болон дундад зууны үетэй холбоотой түүхэн хөшөө дурсгал, археологийн олдвор, үлдэгдэл их бий. Моголын эзэн хаан Шахжахан өдгөө "Хуучин Дели" хэмээх хотыг байгуулсан нь 1649-1857 онд Моголын Эзэнт гүрний нийслэл болж байв.
Британийн Зүүн Энэтхэгийн Компани XVIII-XIX зууны үед Энэтхэгийн ихээхэн хэсгийг хяналтдаа оруулж, тус компани болон Британийн Ражийн удирдлага дор Калькуттаг нийслэл болгожээ. Нэгдсэн Вант Улсын V Жорж 1911 онд нийслэлийг Дели рүү буцаан нүүлгэж, Шинэ Дели хэмээх шинэ хот байгуулахаар болсноо зарлах хүртэл Калькутта ийнхүү нийслэлийн үүрэг гүйцэтгэжээ. 1947 онд Энэтхэг Британий ноёрхлоос тусгаар тогтносны дараа Шинэ Дели Энэтхэгийн нийслэл бөгөөд засаг захиргааны төв нь болсон. Ийнхүү Шинэ Делид холбооны засгийн газрын гол гол байрууд, үүний дотор Энэтхэгийн парламент байрлах болсон.
Улс орны өнцөг булан бүрээс хүмүүс цагаачлан ирсээр Дели олон соёлыг агуулсан космополитан хот болон өргөжжээ. Хотын түргэн хөгжил, урбанизаци, хүн амын харьцангуй өндөр дундаж орлого зэрэг нь хотыг өөрчилсөн.[17] Өнөөдөр Дели Энэтхэгийн соёл, улс төр, бизнесийн томоохон төв болсон.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.