![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/95/Mongolia_Ger.jpg/640px-Mongolia_Ger.jpg&w=640&q=50)
Гэр
From Wikipedia, the free encyclopedia
Монгол гэр бол Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт гэр сууц юм. Монгол гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн ерөнхий хэв шинж нь бүрэлдэн, нүүдэлчин хүний амьдралын гол оромж хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Нүүж суухад хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй, агаарын солилцоо сайтай, халуунд сэрүүхэн, хүйтэнд дулаахан гэх мэт олон тодотголыг гэрт өгсөн байдаг.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/95/Mongolia_Ger.jpg/320px-Mongolia_Ger.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/40/20230626_1_Mongolian_yurt_outside_view.jpg/640px-20230626_1_Mongolian_yurt_outside_view.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0f/20230626_18a_Mongolian_yurt_roof_section.jpg/640px-20230626_18a_Mongolian_yurt_roof_section.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/64/20230626_18aa_Mongolian_yurt_inside_view.jpg/640px-20230626_18aa_Mongolian_yurt_inside_view.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/20230626_2_Mongolian_yurt_inside_view.jpg/640px-20230626_2_Mongolian_yurt_inside_view.jpg)
XIII зууны монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд "гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй" харагддаг тухай тэмдэглэсэн нь бий. Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялган үздэг.