Манжууд
From Wikipedia, the free encyclopedia
Манжууд (манж. ᠮᠠᠨᠵᡠ; хят. 滿族 Mǎnzú) үндэстэн нь Монгол улсын зүүн урд, Хятад улсын зүүн хойд орон, Манжуур нутгийн уугуул, тунгус угсаат ард түмэн, 10 сая хүнтэй үндэстэн. Төрөлх алтай язгуурын манж хэлээ гээж, нийтээрээ хятад хэлтэн болсон. Зүрчидийн удам бөгөөд Чин улсыг (1644-1912) байгуулсны дараа өөрсдийгөө «манж» хэмээн нэрийдсэн. Нэрний гарал үүслийн талаар олон тайлбар байдаг."мангга" (ᠮᠠᠩᡤᠠ), "жу" (ᠵᡠ) буюу "аймшиггүй сум"[1], бас элбэг дэлбэг хүчирхэг байхыг бэлгэдэн ийм нэрийг авлаа гэдэг.
Quick Facts Өнөөгийн байдал, Нутаг орон ...
Манж үндэстэн | |||||||||||||
| |||||||||||||
Өнөөгийн байдал | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Нутаг орон | Бүгд — 10.4 сая (тооцоо). Үүнээс: Хятад (БНХАУ) — 10,410,585 (2010) Тайвань (БНХятУ) — 12,000 (тооц.]) | ||||||||||||
Хэл бичиг | урьд манж хэл, одоо хятад хэл | ||||||||||||
Шүтлэг | Одоо олонх нь шашин шүтдэггүй, зарим нь будда, бөө, христ шүтлэгтэй | ||||||||||||
Төрөл холбоо | |||||||||||||
Ойр төрөл | нанай, орчон, хамниган, шибэ, эвэнх | ||||||||||||
Хэл угсаа | тунгус угсаатан (тунгус төрлийн хэлтэн) |
Close