![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/75/Manga_in_Jp.svg/langmn-640px-Manga_in_Jp.svg.png&w=640&q=50)
Манга
From Wikipedia, the free encyclopedia
Манга (Канжи: 漫画; Хирагана: まんが; Катакана: マンガ; Сонсохⓘ) гэдэг нь Японы зурагт ном юм. Мангаг комик ном гэж хэлж болох ч комик номноос бага зэрэг ялгаатай юм. Манга нь одоогийн хэв маягаа 19-р зуунаас олж авсан ба Дэлхийн 2-р дайны (1940-өөд оноос) дараа бүрэн утгаараа хөгжиж эхэлсэн.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/75/Manga_in_Jp.svg/180px-Manga_in_Jp.svg.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/51/Figure_in_Manga_style_variation_1.png/640px-Figure_in_Manga_style_variation_1.png)
Хэдийгээр Японд "манга" гэдгээр олон төрлийн зурагт ном, хүүхэлдэйн кино, анимейшн зэрэг зүйлүүдийг хамруулан ойлгодог боловч Дэлхийн олон улс оронд "манга" гэдгээр зөвхөн "Японы зурагт ном" гэж ойлгож хэвшжээ.
Манга (漫画) гэх үг нь хоёр ханзаас (канжи) гаралтай. "Ман" (漫) гэх үг нь "Хөгжилтэй, жүжиглэлт" гэсэн утгатай бөгөөд харин "га" (画) нь "зураг" гэсэн утгыг илэрхийлдэг байна. Урлаг судлаачид мангаг Шинто шашны ханын зургаас үүсэлтэй, Японы уран зургийн түүхтэй салшгүй холбоотой "урлаг" гэж үздэг.