Мадагаскар (арал)

From Wikipedia, the free encyclopedia

Мадагаскар (арал)

МадагаскарАфрикийн зүүн эргээс Мозамбикийн хоолойгоор тусгаарлагддаг Энэтхэгийн далай дахь дэлхийн дөрөвдүгээр том арал. Халуун орны уур амьсгалтай. Гэхдээ урд зүгийн хошуудаа дулаан орны уур амьсгалтай.

Thumb
Хиймэл дагуулаас авсан зураг (2003 он)

Арлын урт - 1600 км, өргөн - 600 км гаран, талбай - 587 040 км². Аралыг бүхэлд нь хамарсан Антананариву нийслэлтэй Мадагаскар улс оршин тогтнодог. Арлын хамгийн өндөр цэг нь хойд хагаст байх Царатанана уулын хөвчийн Марумукутру (2876 м) унтарсан галт уул мөн. Арлын голоор Анжафи нэрт тэгш уулархаг газар тогдог. Үүнд, алт, зэс, төмрөөр баян 5 угсраа уулс байрладаг.

Хэдийгээр Африк тивтэй ойр боловч Мадагаскар арал ургамал, амьтадаараа хосгүй болоод сонирхолтой. Энд дэлхийн ургамал, амьтны зүйлсээс 5% нь олддог бөгөөд эдгээрийн 80% нь зөвхөн Мадагаскарт л байдаг. Учир иймээс, Мадагаскарыг «бяцхан тив» гэж үзэх нь бий.

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.