From Wikipedia, the free encyclopedia
Кнессет (еврей. הַכְּנֶסֶת, араб. الكنيست; еврей хэлнээс шууд утгаар орчуулбал "Чуулган" гэсэн үг) — Израил улсын нэг танхимтай парламент ба улсын хууль тогтоох байгууллага. Кнессет нь хууль батлах, ерөнхийлөгч болон ерөнхий сайдыг томилох, засгийн газрыг томилж хяналт тавих зэрэг эрхтэй. Мөн гишүүдийн халдашгүй байдлыг цуцлах, ерөнхийлөгч болон төрийн хянагч нарыг албан тушаалаас нь огцруулах, Засгийн газрыг тараах, өөрсдийгөө тарааж, шинэ сонгууль зарлах зэрэг хүчтэй. Ерөнхий сайд мөн парламентыг тараах хүчтэй. Гэсэн хэдий ч шинэ сонгууль болж дуустал Кнессет одоогийн бүрэлдэхүүнтэй эрх мэдлээ хадгалж үлддэг. Нийт 120 гишүүнтэй бөгөөд хууль тогтоох байгууллагын сонгогдон ажиллах хугацаа нь дөрвөн жил. Кнессет нь Баруун Иерусалимын Гиват-Рам дүүрэгт байрладаг. Кнессетийн хамгийн анхны хурал нь 1949 оны 2 сарын 14-нд явагдсан. Сүүлийн сонгууль 2020 оны 3 сарын 23-нд явагдсан[1]. 2020 оны 12 сарын 23-нд Кнессет төсвийн тохиролцоонд хүрч чадалгүй албан ёсоор татан буугдсан ба шинэ сонгууль болох хүртэл сэргээгдэхгүй[2].
Кнессет еврей. הכנסת | |
---|---|
Танхимын тоо | Нэг танхим |
Дарга удирдлага | |
Дарга | Ярив Левин, Ликуд 2020 оны 3 сарын 26 |
Ерөнхий сайд | Биньямин Нетаньяху, Ликуд 2009 оны 3 сарын 31 |
Ерөнхий сайдын орлогч | Бени Ганц, Кахоль-лаван 2020 оны 5 сарын 17 |
Бүтэц бүрэлдэхүүн | |
Гишүүний тоо | 120 |
Нам | Түр Засгийн Газар (54)
Эсрэг хүчин (66) |
Сонгууль | |
Өнгөрсөн сонгууль | 2021 оны 3 сарын 23-нд явагдсан. |
Ирэх сонгууль | - |
Хуралдааны танхим | |
Кнессетийн барилга, Гиват-Рам, Иерусалим, Израил | |
Цахим хуудас | |
main.knesset.gov.il |
"Кнессет" гэсэн нэр томъёо нь эртний Кнессет ха-Гдола (еврей. כְּנֶסֶת הַגְּדוֹלָה) буюу "Их Чуулган" гэсэн нэршлээс гаралтай бөгөөд еврей уламжлалын дагуу Их Чуулганд 120 бичээч, мэргэд ба зөнчид чуулдаг байсан. Гэсэн хэдий ч байнга хуралддаггүй байсан бөгөөд гишүүдийн тооноос гадна Их Чуулган нь ард түмнээр сонгогддоггүй, шашны хурал байсан тул одоогийн Кнессеттэй ижил зүлгүй.
Кнессетийн гишүүдийг еврей хэлээр эрэгтэй бол חֲבֵר הַכְּנֶסֶת (Хавер ха-Кнессет), эмэгтэй бол חַבְרַת הַכְּנֶסֶת (Хаврат ха-Кнессет) гэж нэрлэдэг.
Нэр | Улс төрийн үзэл | Тэмдэг | Дарга | 2021 оны үр дүн | 2021 оны
4 сарын байдлаар | ||
---|---|---|---|---|---|---|---|
Санал (%) | Суудал | ||||||
Ликуд | Үндэсний либерализм | מחל | Биньямин Нетаньяху | 24.19% | 30 / 120 |
30 / 120 | |
Еш Атид | Либерализм | פה | Яир Лапид | 13.93% | 17 / 120 |
17 / 120 | |
Шас | Шашны консерватизм | שס | Арье Дери | 7.17% | 9 / 120 |
9 / 120 | |
Кахоль-лаван | Социал либерализм | כן | Бени Ганц | 6.63% | 8 / 120 |
8 / 120 | |
Ямина | Үндэсний консерватизм | ב | Нафтали Бенет | 6.21% | 7 / 120 |
7 / 120 | |
Авода | Социал демократ | אמת | Мирав Михаэли | 6.09% | 7 / 120 |
7 / 120 | |
Яхадут-ха-Тора | Шашны консерватизм | ג | Яаков Лицман | 5.63% | 7 / 120 |
7 / 120 | |
Бидний гэр Израил | Үндсэрхэг үзэл
Секуларизм |
ל | Авигдор Леберман | 5.63% | 7 / 120 |
7 / 120 | |
Ткума | Шашны сионизм | ט | Безалел Смотрич | 5.12% | 6 / 120 |
6 / 120 | |
Хамтын жагсаалт | Цөөнхийн эрх ашиг | ודעם | Айман Оде | 4.82% | 6 / 120 |
6 / 120 | |
Тиква Хадаша | Үндэсний либерализм | ת | Гидеон Саар | 4.74% | 6 / 120 |
6 / 120 | |
Мерец | Прогрессивизм | מרצ | Ницан Хоровиц | 4.59% | 6 / 120 |
6 / 120 | |
Раам | Шашны консерватизм | עם | Мансур Аббас | 3.79% | 4 / 120 |
4 / 120 | |
Wiktionary: Кнессет – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.