Ахмад Жэймс Күүк (1728 оны 11 сарын 7[NB 1] – 1779 оны 2 сарын 14) нь Английн аялагч, далайчин, картографч бөгөөд маш богино хугацаанд Эзэн хааны усан флотын ахмад болон дэвшсэн тэрбээр Европын олон арал, газруудыг газрын зурагт анх тэмдэглэн үлдээж, Ньюфаундлэндийн нарийвчилсан газрын зургийг гаргаж, Номхон далайд хийсэн аяллаараа Австрали тивийн зүүн эрэг болон Хавайн арлуудыг Европ дахинд нээж өгсөн гавъяатай нэгэн. Мөн тэрбээр Шинэ Зеланд арлын талаарх анхны байр зүйн зураглалыг гаргасан байна. Ахмад Жэймс Күүк 1779 онд Номхон далайд хийсэн 3 дахь аяллынхаа үеэр Хавайн арлын уугуул иргэдтэй хийсэн тулаанд амь үрэгджээ.
Австрали улсад Жэймс Күүкийн их сургууль 1970 онд байгуулагдсан бөгөөд тропикийн биологи, экологи, экотуризмын чиглэлээр дэлхийд тэргүүлдэг их сургууль юм.
Зүүлт
- Хуучин тоолол : 10 сарын 27
Цахим холбоос
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.