Жуан үндэстэн
From Wikipedia, the free encyclopedia
Жуан (монгол бичгээр жуванг; хятадаар 壮族 - zhuàng zú; жуангаар Bouxcuengh) — Үндсэндээ БНХАУ-ын иргэн, тэр тусмаа Гуанши - Жуангийн ӨЗО-д 88% нь төвлөж, түүнтэй хаяа залгаа Юньнань, Гуандунд бас таарах Тай хэл-угсааны ард түмэн, 18 сая хүнтэй үндэстэн. Олон зуунд Хятад үндэстний давамгайлалд явснаас цулайж нэгдсэн хэл яриа бүрэлдээгүй. Нутаг орныхоо бусад ард түмний хэлтэй их л найралдсан олон янз яриаг нь Жуан хэлний бүлэг гэнэ. Төрөл гарлаар ялгаснаар Тай-Кадай язгуурын Тай салбарын Умард бүлэг, Төв бүлэгт хуваагдсан хориод хэл аялгууг багтаана. Жуан үндэстэн хэл соёлоороо Буи ястантай арай дотно. 1980-аад оны судалгаанд Жуангуудын 42% нь гагц Жуан, 55% нь Жуан, Хятад хос хэлтэй гэж тайлбарлаж байсан.[1] 1957 оноос хойш латин үсгээр бичдэг болсон. Мөрдвөл зохих Жуан хэл бичгийг 2007 онд 2 сая хүн эзэмшиж байв.
- Жуан холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.